Оюутан та бүгдийг Тояама олон улсын их сургуульд суралцахыг урьж байна

Share Button

toyama_ar copyТояама олон улсын их сургууль нь 1993 оны 4 сард япон хэлний ангидаа оюутнууд элсүүлж 1995 оны 3 сард анхныхаа төгсөлтийн баяраа хийсэн. Ингээд өнөөдрийг хүртэл 21 жилийн хугацаанд дэлхийн нийт 35 орны 1200 гаруй оюутнууд Тояама олон улсын их сургуульд сурч төгссөн байна.

1.    Өнөөгийн байдал

Өнөөдрийг хүртэл нийт төгссөн оюутнуудын ихэнх нь улсын их сургуульд суралцаж байгаа бөгөөд эдгээрээс дурдвал Тояама их сургууль, Тояама мужийн их сургуулиуд байна. Хитоцүбаши их сургууль, Каназава их сургууль, Нагоя их сургууль, Нагоя үйлдвэр худалдааны их сургууль, Ёкохама улсын их сургууль болон олон улсын бусад мэргэжлийн сургуульд ч элсэн орж суралцаж байгаа бөгөөд хувийн их сургуулиас Нанзаны их сургууль, Такаока хуулийн их сургууль, Тояама олон улсын их сургууль болон бусад мэргэжлийн сургуулиуд байна.

2.    Боловсролын тогтолцоо

Тояама олон улсын сургууль нь нийт 60 оюутан, 12 япон хэлний багштай бөгөөд оюутан болгонд хүрч ажилладаг. Аюулгүй, санаа зовох зүйлгүй орчинд япон хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх боломжийг хайж буй хүний хувьд Тояама олон улсын сургууль нь хамгийн тохиромжтой сургууль юм.

3.     Оюутнуудад олгох цагийн ажил

Оюутнуудын хамгийн их санаа зовдог зүйл бол амьжиргааны зардал юм. (сургалтын зардал,  өдөр тутмын зардал гэх мэт) Амьжиргааны зардлаа олохын тулд цагийн ажил хийх шаардлага гарна. Оюутнууд нэг 7 хоногт 28 цаг хүртэл ажил хийнэ. Үүнээс хэтэрч ажиллавал виз хүчингүй болж нутаг буцна.

Цуглуулсан мөнгөөрөө сургалтын төлбөр,  амьдрах мөнгийг төлж чадахаар байх хэрэгтэй. Тояама мужид цагийн хөлс 750-900 иен авах бөгөөд сард 80.000 иен орчим болно. (Гэхдээ дандаа 28 цаг ажил хийнэ гэж байхгүй болохоор хичнээн их хичээж ажилсан ч гэсэн сард 60.000-80.000 иен орчим авна.)

Байрны хөлс

Тояама хот нь Токио болон Осака хоттой харьцуулвал байрны хөлс хямд, амьдрахад өртөг багатай. Тояамад 20.000-35.000 иены хооронд байр хөлсөлнө. (Оюутнуудаас асууж үзэхэд байрны мөнгө, хоолны зардал, тогны мөнгө, гар утасны мөнгө энэ бүгдийг нийлүүлээд сард 60.000  орчим иен зарцуулж амьдарч байна гэсэн. Цагийн ажил хийж үлдсэн мөнгийг цуглуулж их сургуульд орох мөнгө болгодог гэх оюутанууд их байсан.)

4.    Даатгал

Оюутны эрүүл мэнд бол хамгийн анхаарууштай асуудлын нэг.

Тояама сургуулиас оюутныг даатгалд хамруулснаар өвдсөн үед эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ өгөх, эмнэлэгт хэвтэх зардал хөнгөвчлөгдөнө. Эмнэлэгт хэвтэх болон өвдсөн үедээ санаа зовохгүйгээр амьдарч болно.

5.    Амьдрах орчин

Тояама хот нь үзэсгэлэнт байгальтай бөгөөд сурахад тохиромжтой орчин нөхцлийг бүрдүүлсэн. Хотын эргэн тойронд аюулгүй, чимээ шуугиан багатай тул эцэг эхчүүд ч санаа зоволгүйгээр үр хүүхдүүдээ Тояамад сурахаар явуулж болно.

6.    Тояама хотын тээврийн хэрэгсэл

2015 оны 4 сард Тояама хот хурдны галт тэрэгтэй болно. Ингэснээр Токио хүртэл 2 цаг 7 минут явах боломжтой болно. Үүнийг дагаад хотын өнгө үзэмж ч бас сайжирна.

Тояама Япон хэлний сургуульд зөвхөн Япон хэл сурахаас гадна японы соёл,  ёс заншилтай танилцаж япон хүмүүсийн амьдралыг бодитоор харж болно.  Сургууль дээрээ сурсан япон хэлээ практик амьдрал дээр ашиглан мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжтой.  Та бүхэн Тояама олон улсын сургуульд суралцах дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.prizm.mn вебсайт руу орох болон 86080412, 99161093 утсаар холбогдоно уу

Монгол – Японы төв дээр 4 сарын 4, 5 нд 15:00-17:00 цагийн хооронд  Тояама Япон хэлний сургуулийн нээлттэй өдөрлөг болно. Та бүхэн хүрэлцэн  ирж оролцоно уу.

 Утас: 99161093

toyama_dotor copy

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар