Буриадын их сургуулийн төлөөлөгчдийн МУИС-ийн оюутнуудад хийх танилцуулга уулзалтанд оролцохыг урьж байна

Share Button

Буриадын их сургуулийн төлөөлөгчид тус сургуульд суралцах хүсэлтэй оюутнуудад зориулж Буриадын их сургуулийн талаар танилцуулга уулзалт хийнэ.

Тус сургууль нь 11 мянга гаруй оюутантай, 50 гаруй чиглэлээр сургалт явуулдаг ууган сургуулийн нэг бөгөөд МУИС-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу оюутан солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.  Оюутнууд энэ уулзалтанд оролцсоноор Буриадийн их сургуульд магистрантур болон бусад түвшинд суралцах боломжийн талаар мэдээлэл авч, сонирхсон асуултаа асуух боломжтой.

Уулзалт 2014 оны 4 сарын 4-ны өдрийн 12.00 цагаас МУИС-ийн төв байрны 2 давхарт 206 тоот хурлын өрөөнд болно.

Оюутанд Үйлчлэх Төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар