Франц хэлтнүүдийн баяр боллоо

Share Button

2014 оны 3-р сарын 30-нд олон улсын франц хэлний өдрүүдийг тохиолдуулан Франц хэлний монгол багш нарын холбоо, Францын элчин сайдын яам, Монгол-Францын төв, Монгол-Францын найрамдлын нийгэмлэгтэй хамтран Франц хэлтнүүдийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Эл баярын хүрээнд 3-р сарын турш зохион байгуулсан Цээж бичиг XVI уралдаан, Франц дууны XVII уралдаан, Яруу найргийн уралдаан, Гэрэл зургийн уралдаан, Алтан Өд олон улсын олимпиад, Шилдэг логоны уралдааны эцсийн дүн гарч шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө.

prants hel

Дээрх арга хэмжээг Канадын Элчин сайдын Яам, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн хөгжлийн агентлаг, Батлах хамгаалахын их сургууль, Фото мэдээллийн портал INET, UBS, Боловсрол телевиз, франц номын “Эрвээхэй” дэлгүүр, Mongolie Jeunesse, Гүюг Аян, Ив Роше, Окситан, Диор, Black Box театр, Angels цирк, Every Day сүлжээ дэлгүүр зэрэг байгууллага, компани хамтран ажиллаж ивээн тэтгэсэн байна.

МУИС, ХИС, Монгол Францын төв, Батлан хамгаалахын их сургууль, FLAM франц дунд сургууль, Нийслэлийн 1-р дунд сургууль, Elite олон улсын дунд сургуулийн давхардсан тоогоор нийт 300 гаруй суралцагч оролцож авъяас чадвар, мэдлэгээ сорилоо. Үүнээс МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын франц хэлний ангийн оюунтууд дараах амжилтыг үзүүллээ. Тус салбарын франц хэлний 4-р ангийн оюутан Болдбаатарын Ариунзаяа зохион бичлэгийн уралдаанд тэргүүлж Франц Улсад аялах эрхийн бичгээр шагнууллаа.

Франц дууны тэмцээнд:

2-р байр: Баярсүрэний Билгүүн, МУИС Франц хэлний 2-р анги

3-р байр: Энхчулууны Эрдэнэчулуун, МУИС Франц хэлний 2-р анги

4-р байр: Ганзүрхийн Намуун, МУИС Франц хэлний 2-р анги

Франц яруу найргийн уралдаанд:

Уран уншлагын тэмцээнд

2-р байр: Элбэгсайханы Мэргэн, МУИС Франц хэлний 2-р анги

4-р байр: Баярсүрэний Билгүүн, МУИС Франц хэлний 2-р анги

Зохион бичлэгийн тэмцээнд

1-р байр: Болдбаатарын Ариунзаяа, МУИС Франц хэлний 2-р анги

2-р байр: Цэгмидийн Бадамханд, МУИС Франц хэлний 3-р анги

3-р байр: Батсайханы Дондов, МУИС Франц хэлний 4-р анги

4-р байр: Галбадрахын Оюундарь, МУИС Франц хэлний 4-р анги

Цээж бичгийн уралдаан

Анхан шат

2-р байр: Гантулгын Батцэцэг, МУИС Франц хэлний 1-р анги

4-р байр: Бадрахын Анудар, МУИС Франц хэлний 1-р анги

Дунд шат

1-р байр: Баярсайханы Баясгалант, МУИС Франц хэлний 2-р анги

2-р байр: Цэгмидийн Бадамханд, МУИС Франц хэлний 3-р анги

4-р байр: Мягмарсүрэнгийн Одончимэг, МУИС Франц хэлний 2-р анги

Дээд шат

5-р байр: Болдбаатарын Ариунзаяа, МУИС Франц хэлний 4-р анги

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар