Оюутны хятад хэлний улсын олимпиад боллоо

Share Button

muis-logo-bl1МУИС-ийн ШУС, МУИС-ийн Күнзийн Институт болон Хятад хэлний багш нарын холбоотой хамтран зохион явуулсан Монголын их, дээд сургуулийн оюутны Хятад хэлний улсын 12 дугаар Олимпиад 2014 оны 3-р сарын 30-нд МУИС дээр боллоо. Тус олимпиадад хятад хэлний сургалттай хот, хөдөөгийн 30-аад их, дээд сургуулийн 170 гаруй оюутан оролцжээ. Хятад хэлний улсын олимпиадын анхан-дунд шатны ангиллын тэргүүн байранд МУБИС-ийн 2-р дамжааны оюутан О.Сувдансолонго, дэд байранд МУИС-ийн 2-р дамжааны оюутан П.Хишигдарь, ХИС-ийн 1-р дамжааны оюутан О.Боргил, гутгаар байранд МУИС-ийн 1-р дамжааны оюутан Т.Батмөнх, ХИС-ийн 1-р дамжааны оюутан П.Анужин, ИЗИС-ийн 2-р дамжааны оюутан А. Мөнхшүр нар шалгарсан байна. Хятад хэлний дээд шатны ангиллын тэргүүн байранд Гэгээ коллежийн 3-р дамжааны оюутан Д.Оюунбилэг, дэд байранд ОТИС-ийн 4-р дамжааны оюутан Б.Тэмүүжин, ШУТИС-ийн 3-р дамжааны оюутан Т.Үүрийнцолмон, Гэгээ коллежийн4-р дамжааны оюутан Н.Мөнхгэрэл, гутгаар байранд МУИС-ийн 3-р дамжааны оюутан Э.Мөнхзаяа, ШУТИС-ийн 4-р дамжааны оюутан С.Анужин, Гэгээ коллежийн 3-р дамжааны оюутан Б.Өлзийням нар шалгарчээ. Олимпиадад шагналт байранд орсон оюутнуудаас “Хятад хэлний гүүр” Дэлхийн хятад хэлний тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох оюутны сонгон шалгаруулалт 4-р сарын 5 болон 4-р сарын 20-ны өдрүүдэд явагдана.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар