2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 14.00 цагаас хичээлийн 1 дүгээр байрны 320 тоотод зохион байгуулагдах Монгол Улсын Их Сургууль, ХБНГУ-ын Халлегийн Их Сургууль, БНСУ-ын Ханбатын Их Сургууль хамтран Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD)-ны дэмжлэгтэйгээр хэрэгждэг “Dialogue on Innovative Higher Education Strategies” (DIES) хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн судалгааны орчныг сайжруулахтай холбоотойгоор хэрэгжих “Research and Technology Transfer – Building up a Technology Transfer Centre at National University of Mongolia” сэдэвт хамтарсан төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэгт Та бүхнийг урьж байна.
Төслийн гол зорилго нь оролцогч их сургуулиудын судалгааны дэд бүтцийг чадавхижуулж мэдлэгийн нөөц болон өмчийн эрхийн тогтвортой байдлыг технологи дамжуулах төвүүдийн оролцоотойгоор бий болгох бөгөөд дараах 4 дэд зорилтын хүрээнд үйл ажиллагаа нь явагдана. Үүнд:
Дэд зорилт 1 |
Бэнчмаркинг болон үйл ажиллагааны менежмент
Implementation of Benchmarking tools & Process management |
Дэд зорилт 2 |
МУИС-д докторын соёлыг хөгжүүлэх
Development of a doctoral culture at NUM |
Дэд зорилт 3 |
Инноваци, технологи дамжуулалтын төвийг байгуулж, үйл ажиллагааг нэвтрүүлэх
Establishment & Implementation of a Centre of Innovation & Technology Transfer |
Дэд зорилт 4 |
Мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх
Development of IT infrastructure |
Зохион байгуулагч: ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ХЭЛТЭС,
ГАДААД ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС