2013-2014 оны хичээлийн жилийн 11 сарын 02-ноос 12 сарын 15-ны хооронд МУИС-ийн урлагийн бага наадмууд зохион байгуулагдаж шилдэгүүдээ шалгаруулж шигшигдэн гарч ирсэн шилдэг хамт олон урлагийн шонхорууд 2014 оны 4 сарын 5 нд буюу өнгөрөгч баямба гарагт “Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв”-ийн урлагийн их танхимд “МУИС-ийн нэгдсэн урлагийн их наадам”-даа өрсөлдөж шилдэгийн шилдэгүүдээ тодрууллаа. Бүтэн өдрийн турш тоглосон тоглолт бүр үзэгчдийн халуун алга ташилтан дор болж, мэргэжлийн урлагийн дуучин, бүжигчин, жүжигчнээс дутахааргүй чадвартай өрсөлдөөн, хөгжөөн дэмжигчдийн уухайтай энэхүү наадмын шүүгчээр УДЭТ-ийн жүжигчин МУГЖ Б.Жаргалсайхан, УДБЭТ-ийн гоцлол бүжигчин МУСТА О.Ганцоож, УДБЭТ-ийн гоцлол дуучин Г.Шижирболд, МУИС-ийн Урлаг судлалын тэнхимийн ахлах багш Т.Цэцэгжаргал, МУИС-ийн ОҮТөв Оюутны соёл урлагийн ажилтан Л.Чинзориг ажилласан юм.
Наадмын үеэр МУИС-ийн захирал Доктор А.Галтбаяр хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэн МУИС-ийн урлагийн авъяастуудаа тодруулах ажиллагаанд амжилт хүсэхийн зэрэгцээ Оюутан залуусынхаа урлаг, спортын арга хэмжээг МУИС-ийн захиргаанаас цаашид дэмжиж ажиллана гэлээ.
МУИС-ийн шилдэгийн шилдэгүүдээр:
Тэргүүн байранд МУИС-НШУСургууль
Дэд байранд МУИС-МХССургууль
Гутгаар байранд МУИС-МКСургууль тус тус шалгарсан бол наадмын төрлүүдэд дараах баг хамт олон шилдэгээр шалгарлаа.
· Мэндчилгээ
· Ардын урлаг
1. МУИС-МХСС 1-р байр
2. МУИС-МКС 2-р байр
3. МУИС-НШУС 3-р байр
· Гоцлол дуу
4. МУИС-НШУС 1-р байр
1. МУИС-Орхон сургууль 2-р байр
2. МУИС-МХСС 3-р байр
· Хамтлаг бүжиг /цэнгээнт/
1. МУИС-НШУС 1-р байр
2. МУИС-МКС 2-р байр
3. МУИС-МХСС 3-р байр
· Хамтлаг дуу
1. МУИС-Худалдааны Сургууль 1-р байр
2. МУИС-НШУС 2-р байр
3. МУИС-ХЗС 3-р байр
· Хамтлаг бүжиг
1. МУИС-НШУС 1-р байр
2. МУИС-ГХСС 2-р байр
3. МУИС-Орхон сургууль 3-р байр