МУИС, АНУ-д төгсөгчдийн “Хөгжлийн элч холбоо”ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Share Button

2014 оны 04-р сарын 04-ний өдрийн 15:00 цагт  МУИС, АНУ-д төгсөгчдийн “Хөгжлийн элч холбоо” ТББ-тай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа. Уг “Санамж бичиг”-т гарын үсэг зурах үйл ажиллагаанд МУИС-ийн захиргаа талыг төлөөлж: Сургалт эрхэлсэн дэд захирал Д-р. О.Мөнхбат, Оюутанд үйлчлэх төвийн эрхлэгч Б.Энхжаргал, “Хөгжлийн элч холбоо” ТББ-ыг төлөөлж: “Хөгжлийн элч холбоо” ТББ-ын ТУЗ-ын гишүүн С.Үүрцайх болон бусад гишүүд байлцав.

3

Санамж бичгийн хүрээнд: Оюутанд үйлчлэх төв,  “Хөгжлийн элч холбоо” ТББ нь МУИС-д суралцаж буй оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих чиглэлд хамтран ажиллах, чадварлаг боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх талаар сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр хамтран ажиллахаар тохиролцов.

1

2

Оюутанд үйлчлэх төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар