Судалгааны нээлттэй лаборатори үйл ажиллагаагаа явуулж эхлэв

Share Button

logo_web.jpg1МУИС нь судалгааны дэд бүтцээ нээлттэй болгож, ашиглалтыг нь сайжруулах, үр ашгийг нь дээшлүүлэхийг зорьж байгаа билээ. Шинжлэх ухааны сургуулийн химийн тэнхмийн хэмжээнд байгаа салбар дундын судалгаанд хэрэглэгдэх боломжтой хэт улаан туяаны спектрометр (IR spectrometer), хатуу фазын гадаргуйг хэмжигч (Surface analyzer), Рентген туяаны диффрактометр (X ray diffractometer), 96 хоног бүхий микро ялтас уншигч (ELISA reader) зэрэг судалгааны багажуудыг хичээлийн 1-р байрны 317 тоот өрөөнд төвлөрүүлэн байршуулж, лабораторийн нээлтээ 2014 оны 04-р сарын 04-ны өдөр хийв.

4

Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батхүү лабораторийг нээж хэлсэн үгэндээ “ Өндөр үнэтэй судалгааны багаж төхөөрөмжийг хувь судлаач өмчлөх, хав дарах биш, харин түүнээ аль болох олон хүнд ашиглуулж, эдийн засгийн эргэлтэнд оруулах зах зээлийн зарчим руу шилжихээс өөр аргагүй тийм цаг үе ирж байна. Яамны зүгээс ч МУИС-д сүүлийн жилүүдэд хийсэн болон одоо хийх гэж байгаа хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг дээшлүүлэхийг шаардах болсон нь зүйн хэрэг юм. Манай шинжлэх ухааны сургуулийн бүх түвшний удирдлага, судлаачид харилцан бие биенээ ойлгож, хамтран ажилласны дүнд энэхүү судалгааны нээлттэй лабораторийн үйл ажиллагааг эхлүүлж байгаад баяртай байна. Нээлттэй гэдэг нь хэн дуртай нь дуртай цагтаа орж ирж ашиглана гэсэн үг биш юм. Судлаачийн ёс зүй, энэ лабораторийн дүрэм, журмыг хүлээн зөвшөөрч, бас зохих хэмжээний төлбөрөө төлж байж ашиглана гэсэн үг. Ингэсэн тохиолдолд хариуд нь үзүүлэх үйлчилгээ ч баталгаатай байх ёстой болно. Цагийг нь тулгаж биш, нилээд өмнөөс захиалгаа өгдөг, багаж хариуцан ажиллуулж байгаа хүмүүсийнхээ эрх ашгийг бас хүндэтгэнэ гэсэн үг юм. Цагий нь тулгаж бөөн дээж авч ирж өгчөөд нээлттэй үйлчилсэнгүй гэж хэл ам хийх нь зохимжгүй юм.

1

Улсын юм, сургуулийн юм учраас үнэгүй ашиглах ёстой гэсэн сэтгэлгээнээсээ бид салах цаг хэдийн болжээ. Судалгааны багажийг шинээр худалдаж авахаасаа илүүтэйгээр түүний хэвийн, тогтмол, найдвартай үйл ажиллагааг хангахад их зардал гардаг. Түүнийг бид тухайн багажаар бусад судлаачдад нээлттэй үйлчлэх замаар олсон орлогоор нөхөхөөс өөр арга одоохондоо бидэнд алга байна. Багажаа итгэмжлүүлэх, түүгээрээ өөртөө төдийгүй, өрөөлд үйлчлэн судалгааны ажлын төвшингөө ахиулах, орлогоо нэмэгдүүлэх, түүнээ өөрсдөө үр ашигтай зарцуулах зэргээр та бүхнийг үлгэр дууриалалтай ажиллана гэдэгт найдаж байна” хэмээн цохон тэмдэглэв.

 Лабораторийн багажны танилцуулга 

2

3

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар