“Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” сургалтанд урьж байна

Share Button

career imagesТөгсөх ангийн оюутнуудад хандсан хөдөлмөрийн зах зээлд  өөрийгөө бэлтгэх, ажил хайх болон ажилд ороход тулгардаг бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар мэргэжлийн зөвлөлгөө өгч,  дараах чиглэлээр мэдээ, мэдээлэл олгоно. Үүнд:

  • Мэргэжлийн ангилал, ажил мэргэжлээс хувь хүнд тавигдах шаардлага,
  • Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, чиг хандлага,
  • Ажил мэргэжлийн зорилтоо тодорхойлох, шийдвэр гаргах,
  • Сургуулиа төгсөөд ажил хэрхэн хайх,
  • Ажлын байраа хадгалах,
  • Ажил олгогчийн зүгээс тавьдаг шаардлага,
  • Ажлын байрны ярилцлагад бэлтгэх,
  • CV, намтар, анкет бичих арга аргачлал         

ЖИЧ: СУРГАЛТАНД БУСАД КУРСЫН (I, II, III) ОЮУТНУУД ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ.

Хаана :  МУИС, Хичээлийн 1-р байр, 2 давхар, Дугуй танхимд болно.

Хэзээ:  2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 12.45 цагт эхлэнэ. (2 цаг үргэлжилнэ)

Зохион байгуулагчид: МУИС, Оюутанд үйлчлэх төв, 

                   Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дэргэдэх Оюутны хөдөлмөрийн бирж

                                            Оюутанд үйлчлэх төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар