Шинжлэх ухаан, Технологийн 2014 оноос эхлэн хэрэгжүүлэх төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Share Button

logo_web.jpg1Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам”-ын дагуу 2014 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийг дараах чиглэлүүдээр зарлаж байна. Сонгон шалгаруулалтанд оролцох төслийн саналыг 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 17.00 цаг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны 503 тоот өрөөнд хүлээн авна.

Шинжлэх ухаан, технологийн төсөл боловсруулахдаа www.mecs.gov.mn цахим хуудсанд тавигдсан дэлгэрэнгүй мэдээллийг ашиглана. Харилцах утас: 260721, 260325

ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАХИАЛГААР 2014 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН ЧИГЛЭЛ

ТӨСЛИЙН НЭР

1

Хот, суурин газрын утааны тоосонцорын концентраци, хорт хийн хэмжээг бууруулах техник, технологийн, судалгаа, шийдэл

2

Монгол угсаатан бүрэлдсэн болон Монголчуудын гарал үүслийн цогц судалгаа

3

Хот суурин газрын зам, авто замын орон зайн төлөвлөлт ба архитектурын шийдэл

4

Худалдааны болон Нэмэгдсэн өртгийн албан татварын эрх зүйн орчин, түүний хэрэгжилт, Монгол улсын эдийн засгийн онцлогт хэрхэн нийцэж буй талаархи харьцуулсан судалгаа

5

Улаанбаатар хотод Орос, Хятадыг холбосон Төв Азийн түүхий эдийн бирж үүсгэж хөгжүүлэх асуудал

6

Монгол орны төмрийн хүдрийн зарим ордуудыг түшиглэн өндөр чанартай ган гарган авах технологи

7

Үр тарианы элит үр бий болгох, үйлдвэрлэх, хадгалах, арга, технологи

8

Улаан буудайн тариалалтанд ашиглах экологийн цэвэр бордооны технологи

9

Үр тариаг (улаан буудай) өвчин, хортон, хог ургамлаас хамгаалах цогц арга технологи

10

Шүлхийгээс сэргийлэх олон цэнт вакцины технологи, үйлдвэрлэл, халдваргүйтгэлийн цогц арга хэмжээ

11

Мал эмнэлэгийн клиникийн үйлчилгээний хүртээмж чанар, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх арга механизмыг тогтоох судалгаа

12

Монгол улсын уламжлалт эмийн фармакопей, уламжлалт нийлмэл жорын найрлаганд суурилсан бэлдмэлийн эм судлал, стандарт, технологи

13

Хүнсний бүтээгдэхүүн гарган авах, боловсруулах, савлах орчин үеийн технологи, түүний аюулгүй байдлын үнэлгээ

14

Хүн эмнэлэгийн салбарт хэрэглэж буй эм болон эмчилгээ, оношлогоо, үйлчилгээ авах, эмнэлэг, эмийн сангийн үйл ажиллагааны чанарын хяналтын үнэлгээг шинэчлэн тогтоох, цахим мэдээллийн сан бүрдүүлэх

15

Сум суурингийн халаалтын систем болон хүнсний ногооны тариалан, фермерийн аж ахуйг сэргээгдэх эрчим хүч ашиглан хөгжүүлэх нь

16

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчны судалгаа, стандарт

17

1911, 1921, 1990 оны хувьсгал ба ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгмийн ухааны  хичээлийн агуулга, арга зүйн шинэчлэл

18

Монгол Улсын Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК)-т элсэх үндэсний чадавхийг бэхжүүлэх нь

19

Хөтөлбөрт суурилсан төсөв, хөтөлбөрийн тодорхойлолт, түүний үр дүн, үр ашиг, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, гүйцэтгэлийг хангуулах талаар салбар бүрт тохирсон жишиг гаргах

20

Өмнөд Монголын зэс порфирийн ордуудын металлогени ба хэтийн төлвийн судалгаа

 БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Засгийн газрын 36 дугаар тогтоол

ЭШИХ 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар