“Эврика-2014” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хуралд идэвхтэй оролцоно уу

Share Button

evrikaМонголын Залуучуудын холбооноос зохион байгуулагдаж буй тус арга хэмжээ нь Монгол Улсын дээд боловсролын сургалтын бүх чиглэлийг хамарсан залуу багш, оюутны үндэсний хэмжээний ЭШБХ-ыг зохион байгуулж, судалгааны ажлыг олон нийтэд суртачлах, урамшуулах, судалгаа шинжилгээний ажил хийх сонирхолтой залуусын тоог нэмэгдүүлэх замаар нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм.

Оюутанд тавигдах шаардлага: Өөрийн сургуулийн эсвэл салбар сургуулийн эрдэм шинжилгээний бага хуралд 1-3 байр эзэлсэн байх

Багшид тавигдах шаардлага: 40 нас хүрээгүй байх /докторын зэрэг хамгаалсан багш оролцож болно/

Үе шат, хугацаа

Огноо

Үдээс өмнө 09:00 цагаас Үдээс  хойш 14:00 цагаас
2014.04.07 Эдийн засгийн салбар Бизнесийн салбар
2014.04.08 Техник технологийн салбар Мэдээллийн технологийн салбар
2014.04.09 Нийгмийн ухааны салбар Хууль эрх зүйн салбар
2014.04.10 Газарзүй, геологийн салбар Экологи, хөдөө аж ахуйн салбар
2014.04.11 Байгалийн ухааны салбар Анагаах ухааны салбар

Нэгдсэн хуралдаан 2014.04.16-нд Төрийн ордны их танхимд болно.

Оролцогчдын бүрдүүлэх материал:

  1. Илтгэгчийн CV /цээж зурагтай/
  2. Оюутнууд сургуулийнхаа ЭШБХ-д 1-3 байр эзэлсэн тухай баримт
  3. Илтгэлийг цаасаар болон файлаар ирүүлнэ. /Илтгэл А4 хэмжээтэй 6-10 хуудас байна. Үсгийн фонт Arial, үсгийн өндөр 12 pt, мөр хоорондын зай 1,5 байна./

Нэг сургуулиас 2 оюутан, 2 багш бүртгэнэ. Хуралд сууж илтгэл сонирхох оюутны тоонд хязгаар тавихгүй.

Шалгаруулалт

1. Илтгэл хэлэлцүүлэх хугацаа 5-8 минут.

2.  Салбар тус бүрт 1,2,3-р байрын оюутан, 1 багш шалгаруулна.

3. Салбартаа түрүүлсэн багш, оюутны илтгэлийг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлнэ.

Шүүгчдийн комиссыг дараах байдлаар бүрдүүлнэ.

1. ШУА-ийн эрдмийн зэрэг цолтой эрдэмтэд

2. Их, дээд сургуулийн эрдмийн зэрэг цолтой багш нар

3.  Салбар яамдын төлөөлөл /судалгаа хариуцсан ахлах ажилтан/

4.  МЗХ-ны Залуучуудын шинжлэх ухаан, технологийн хорооны тэргүүлэгчид

Шүүгчид дараах 5 шалгуураар шилдэг илтгэлийг шалгаруулна. Үүнд:

  1. Судалгааны ажлын үндэслэл
  2. Нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлага
  3. Шинэлэг санаа
  4. Практик ач холбогдол
  5. Илтгэх чадвар

Бүртгэл:  МЗХ-ны төв байрны 201 тоотод явагдаж байна.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-42, МЗХ-ны төв байр, 201 тоот, утас: 11-322643

Цахим хуудас болон шуудан: www.myf.mn, event@myf.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи холбоосоор орж үзнэ үү.

энд дарж үзнэ үү

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар