Эрхэм гишүүн таныг МУИС-ийн Хөтөлбөрийн Хорооны уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалт 2014 оны 4 дүгээр сарын 11-ний 14 цаг, МУИС-ийн Хич 1: 320 тоот танхимд болно.
Уулзалтын зорилго:
МУИС-ийн Бакалаврын сургалтын төлөвлөгөө\хөтөлбөрийн бүтэц, Хөтөлбөрийн хороодын ажиллах заавар болон маягтын төслийг танилцуулж, хороодын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэхэд уулзалтын зорилго оршино.
Оролцох гишүүд:
- МУИС-ийн тэнхмийн хөтөлбөрийн дэд хороодын ахлагч, нарийн бичгийн дарга
- МУИС-ийн Бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн дэд хорооны ахлагч, нарийн бичгийн дарга
- МУИС-ийн Хөтөлбөрийн Ерөнхий хороодын гишүүд,
- МУИС-ийн Ерөнхий суурийн хөтөлбөрийн дэд хорооны гишүүд
Уулзалтын товч хуваарь:
- Нээлт: 10 мин
Проф Ц. Галтбаяр, МУИС-ийн захирал
- МУИС-ийн Бакалаврын сургалтын төлөвлөгөө\хөтөлбөрийн бүтэц : 20 мин
Проф О.Мөнхбат, Сургалт эрхэлсэн дэд захирал
- Хөтөлбөрийн хорооны заавар, маягтын төслийн товч танилцуулга : 15 мин
Проф О.Мөнхбат, Сургалт эрхэлсэн дэд захирал
Др Ч.Ундрам, МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга
Асуулт хариулт: 20-25 мин
- Нийт гишүүдийн саналыг бүлгийн хэлэлцүүлгээр авах: 30 мин
Проф О.Мөнхбат, Сургалт эрхэлсэн дэд захирал
Др Ч.Ундрам, МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга
Сургалтын нэгдсэн албаны мэргэжилтнүүд
Цай, кофе хөнгөн зууш
Холбогдох материал: 1. МУИС-ийн Хөтөлбөрийн хорооны түр журам, 2. Хөтөлбөрийн хорооны үйл ажиллагааны зааврын маягт, 3. МУИС-ийн Бакалаврын сургалтын журам, 4. МУИС-ийн 2014 оны Бакалаврын элсэлтийн журам. www.num.edu.mn https://news.num.edu.mn/?p=16745 -аас татаж танилцана уу?
МУИС-ИЙН УДИРДЛАГА