ХЗС-ийн Оюутны Эрдэм Шинжилгээний Хурал боллоо

Share Button

МУИС-ийн ХЗС-ийн Оюутны Эрдэм Шинжилгээний Хурлын Англи хэл дээр илтгэл хэлэлцүүлэх салбар хурал 2014 оны 4-р сарын 23-нд ХЗС-ийн Эрдмийн танхимд амжилттай болж өндөрлөлөө. Хуралд эрх зүйн болон олон улсын эрх зүйн 1-ээс 5-р ангийн оюутнууд оролцож эрх зүйн сэдвээр бэлдсэн илтгэлээ англи хэлээр илтгэж хэлэлцүүлсэн. 1-р байранд ОУЭЗ-5 ангийн О.Майцэцэг “Legal background of compensation for land”, 2-р байранд ОУЭЗ- 3 ангийн А.Банзрагч “Legal Environment of disabled person in Mongolia”, 3-р байранд ОУЭЗ-3-р ангийн М.Мөнхнаран “Controversy between the provisions of the Labor Law and Family Law regarding the imposition of child care obligation” мөн Тусгай байранд ОУЭЗ-4 ангийн Г.Саранцацрал“Plagiarism issue in Mongolia” нар тус тус шалгарсан.

ОЭШХурал, ХЗС (1) copy

Шүүгчээр ажилласан эдүгээ хуульч мэргэжлээр ажиллаж байгаа тухайн сургуулийн тэгсөгчид И.Индранила (Хуульч, ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн Газар), С.Ундраа (Хуульч, Энержи Ресурс ХХК) болон “И Эл Си” ХХН-ийн Хуульч Пьер-Мишель Моттэо, Минтер Эллисон Лоэрс ХХН-ийн Ахлах Хуульч Себастъяан Рошолт, Лиотта Махони ХХН-ийн Хуульч А.Ариунтуяа нар оюутнуудын англи хэлээр илтгэх чадвар, мэргэжлийн англи хэлний мэдлэг болон хийсэн судалгааг өндөрөөр үнэлж өөрсдийн байгууллагын нэрэмжит шагналыг гардуулсан.

Зохион байгуулагч: ОУЭЗ-н тэнхим, ГХТөвийн Ахлах багш Д.Сарантуяа

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар