Магистрант, Доктрантын судалгааны лаборатортой боллоо

Share Button

Дээд боловсролын шинэчлэлийг МУИС  эхлүүлж шинэ бүтэц зохион байгуулалтаар сургалтаа эхлүүлэн ажиллаж байна. МУИС нь судалгааны дэд бүтцээ нээлттэй болгож, ашиглалтыг нь сайжруулах, үр ашгийг нь дээшлүүлэн ажиллаж байгаа бөгөөд Шинжлэх ухааны сургуулийн биологийн тэнхмийн хэмжээнд байгаа салбар дундын судалгаанд хэрэглэгдэх боломжтой  магистрант, докторантын судалгааны лабораторийн нээлтийг 2014 оны 05-р сарын 02-ны өдөр хийлээ.

7

Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар эрхэлсэн дэд захирал доктор Б.Баяртогтох хэлэхдээ: МУИС-ийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн суралцагчдын суралцах орчинг сайжруулах зорилгын биелэл. Энэ нь Магистрант, Докторантын судалгааны орчныг бий болгох анхны алхам, анхны лаборатори гэдгийг дурьдан хэллээ.

 6

Тус лаборатори нь биологийн чиглэлээр ажиллаж суралцаж байгаа оюутан залууст  бие даан суралцахад ихээхэн боломж бүрдүүлж өгч байгаа юм. Мөн  бакалаврын оюутнууд судалгааны ажлаа энэхүү лабораторид хийж болох бөгөөд судалгааны чиглэлийн сургалт семинар тус лабораторид зохион байгуулагдах аж.

 8

Дашрамд дурьдахад МУИС-ийн 70 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийг  Амьтан судлалын мэргэжлээр төгсөгчдөөс өгсөн хандиваар энэхүү судалгааны лабораторийг байгуулсан юм.

IMG_0405

5

4

3

2

IMG_0395

IMG_0411

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар