Багш, судлаачдад

Share Button

Европын холбооны хүрээнд судалгаа, инновацийн төслийн санхүүжилт хайх HORIZON 2020 хөтөлбөрийн тухай мэдээлэл HORIZON 2020 нь 2014 оноос эхэлсэн шинэ хөтөлбөр бөгөөд багш, судлаачид өөрсдийн хийх гэж байгаа судалгаа, шинжилгээний ажлынхаа төсөв, санхүүжилтийг хайж олоход хэрэгтэй хөтөлбөр юм. 2020 он хүртэл үргэлжлэх энэ хөтөлбөрөөр нийт 70 тэрбум еврог зарцуулахаар төлөвлөсөн.  Энэ хөтөлбөрт бүртгэлгүй иргэд ч вэбсайтаас нь:

  • Санхүүжилт хайх
  • Санхүүжилтийн зөвлөмжтэй танилцах, хууль зүйн баримт материал татах
  • Байгууллагаа бүртгэлтэй эсэхийг нь шалгах
  • Тусламж үзүүлэх үйлчилгээний албатай харилцах, түгээмэл ирдэг асуултыг унших эрхтэй.

Бүртгүүлсэн иргэд үүнчлэн:

  • Саналаа баталгаажуулах
  • Олсон тэтгэлэгтээ гарын үсэг зурах
  • Өөрийн хийсэн хөтөлбөр, төслөө зохицуулах боломжтой.

МУИС энэ хөтөлбөрт бүртгэлтэй болсон тул багш судлаачид та бүхэн энэ хөтөлбөрийг өргөнөөр ашиглана уу.

Хөтөлбөрийн талаар:

http://ec.europa.eu/research/participants/portal/desktop/en/opportunities/h2020/index.html линкээр орж үзээрэй.

 

Эрдэм Шинжилгээ, Инновацийн хэлтэс, Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар