МУИС нь Москвагийн Их Сургуультай хамтын ажиллагааны ерөнхий гэрээг 2010 онд байгуулсан бөгөөд 2013 онд тус сургуулийн Ази, Африк судлалын хүрээлэнтэй хооронд 3 жилийн хугацаатай багш, оюутан харилцан солилцох гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Энэхүү гэрээний дагуу солилцоонд хамрагдах оюутан болон багш 1 семестр / 1 жил суралцах боломжтой бөгөөд оюутнуудсуралцах хугацаандаасургалт болон байрны төлбөрөөс, багш судлаачид байрны төлбөрөөс тус тус чөлөөлөгдөнө.
Солилцоогоор суралцах оюутнуудын бүрдүүлэх материал :
- Илгээгч их сургуулийн захирал, эсвэл түүнийг орлох хүний гарын үсэгтэй тодорхойлох захиа
- Талуудын шаардаж байгаа өргөдлийн маягт
- Солилцоогоор суралцаж байгаа оюутны дүнгийн тодорхойлолт
- Хичээл заадаг багшийн өгсөн тодорхойлох захиа
- Эрүүл мэндийн гэрчилгээ
- Оюутны иргэний үнэмлэхийн хуулбар
Багш, судлаачдын бүрдүүлэх материал:
- Илгээгч их сургуулийн захирал, эсвэл түүнийг орлох хүний гарын үсэгтэй тодорхойлох захиа
- Иргэний үнэмлэхийн хуулбар
Хичээл, сургалтыг хүлээн авагч их сургуульд эхлээд зөвшилцсөний дагуу судална. Сургалт дуусах үед оюутны дүнг илгээгч их сургууль руу нь явуулах бөгөөд хүлээн авагч их сургуульд хэдэн кредит хичээл үзэхийг нь илгээгч их сургууль шийднэ.
Мөн Москвагийн Их Сургууль нь орос хэл, соёлыг сурталчилах зорилгоор гадаад оюутан, судлаачдад зориулсан зуны сургалт явуулдаг бөгөөд уг сургалт нь 7- 8 саруудад явагдах бөгөөд бүтэн цагийн хөтөлбөр /долоо хоногт 24 цаг/ нь долоо хоногт 215 ам.доллар бөгөөд хагас цагийн хөтөлбөр нь /долоо хоногт 20 цаг/ нь долоо хоногийн 190 ам.долларын төлбөртэй. Зуны сургалтанд өргөдлөө мэдүүлэх хугацаа нь 5 дугаар сарын 15 болон 6 дугаар сарын 15-нд тус тус дуусах юм байна.
Москвагийн Их Сургуулийн талаар товч мэдээлэл
ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль бол Оросын хамгийн эртний бөгөөд хамгийн алдартай их сургууль юм. 1755 онд байгуулагдсан, 40 факультет, 12 боловсролын институтитай. Нийт 40 мянган оюутантай, 9 мянга гаруй багштай. Дэлхийн 80 орноос ирж суралцаж байгаа 5 гаруй мянган гадаад оюутантай. ОХУ-ын шинжлэх ухаан, соёл, боловсролын салбарын тэргүүлэгч болох энэ сургууль нь:
Хүмүүнлэгийн салбарт:
- Хэл судлал, гадаад хэл
- Философи, улс төр, соёл судлал
- Эрх зүй
- Урлаг
- Сэтгүүл зүй
- Олон нийтийн харилцаа
- Эдийн засаг, менежмент
- Сэтгэл зүй
- Социологи
- Дэлхийн бодлого
Шинжлэх ухааны салбарт:
- Математик, компьютерийн хэрэглээ
- Физик, одон орон
- Хими
- Биологи
- Биоинженерчлэл, биоинформатик
- Анагаах ухаан
- Хөрс шинжлэл, экологи
- Геологи
- Газар зүй, Гидрометерологи, далай судлалын чиглэлээр сургалт явуулдаг.