“МУИС-төгөл” байгууллаа

Share Button

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Манай улс ой модны нөөц багатай, цөлжилт идэвхжиж байгаа орны тоонд ордог бөгөөд нийт газар нутгийн дөнгөж 8.3 хувийг ойн сан эзэлдэг гэсэн тоо баримт байдаг. Улмаар цөлжилт нийт нутгийн 60 хувийг хамарсан ч энэ тоо цаашид өсч болзошгүй гэдгийг салбарын судлаачид анхааруулсаар байгаа билээ. Энэ үүднээс цөлжилттэй тэмцэх, Мод тарих бүх нийтийн үндэсний өдөртэй болж иргэд идэвхийлэн оролцож ногоон байгууламж байгуулах үйлсэд гар бие оролцосоор байна.

8

Энэ жилийн бүх нийтээр мод тарих үндэсний өдөр Монгол Улсын Их Сургуулийн хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “МУИС-Төгөл”-ийг байгуулж  30 гаруй мод тарьж ойжуулах ажилд гар бие, сэтгэл зүрхээрээ оролцлоо.

“МУИС-Төгөл”-ийг байгуулахад оролцсон багш ажилтан албан хаагчид мод тарих нь эх дэлхийдээ зориулж буй хамгийн том буян гэдгийг дурьдан хэлж байсан бөгөөд усалгаа арчилгааг  боломж бололцоогоороо эргэж тойрч тордож байхаар боллоо.

6

Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг. Дашрамд дурьдахад Монгол улс мод тарих үндэсний өдөртэй болсон дэлхийн 33 дахь улс юм.

7

5

4

3

2

1

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар