Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2014-2015 оны хичээлийн жилдБНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын түвшингийн сургалтад 100, БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистрантур, докторантурт 165 иргэнийг ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулна. Суралцах мэргэжлийн чиглэлийг энэхүү http://www.meds.gov.mn/post1405062 холбоосоор орж танилцана уу.
Бүртгэл: Бакалаврт суралцагчид өөрийн суралцаж буй бүрэлдэхүүн сургуульдаа бүртгүүлнэ. Бүрэлдэхүүн сургууль нь оюутны бүртгэлээ оюутан тус бүрийн 10000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт тухайн сургуулийн сургалтын албаны даргын албан бичгээр 2014 оны 5 дугаар сарын 16-ны 14.00 цагаас өмнө МУИС-ийн СНА-нд хүргүүлж бүртгүүлнэ.
МУИС-ийн СНА-аас оюутны нэгдсэн бүртгэл, оюутан тус бүрийн 10000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн II байрны 1 давхрын 102 тоотод хүргүүлнэ.
Оюутанд үйлчлэх төв