“Дипломат Баримт Бичиг Боловсруулалт, Орчуулга” сэдэвт онол практикийн бага хурал боллоо

Share Button

МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль орчуулгын онол практикийн уламжлалт хурлыг энэ удаа “Дипломат Баримт Бичиг Боловсруулалт, Орчуулга” сэдвийн хүрээнд 2014 оны 5 дугаар сарын 1-нд МУИС-ийн хичээлийн V байрны “Алтан аргамж” танхимд 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. ОУХНУС-ийн захирал доктор (Ph.D), С.Баттулга хурлыг нээж үг хэлсэн бөгөөд хурлыг доктор (Ph.D), профессор Т.Төмөрхүлэг, доктор (Ph.D), профессор Б.Энхбаяр нар хөтлөн явууллаа.

1

Хурлаар нийт 7 илтгэл амжилттай хэлэлцүүлэв. Үүнд:

Үндсэн илтгэлийг ахмад дипломатч, доктор (Ph.D), профессор Д.Цолмон “Дипломат баримт бичгийн үүсэл, хувьсал болон боловсруулалтад анхаарах асуудлууд” сэдвээр, Гадаад Харилцааны Яамны зөвлөх, элчин сайд, доктор (Sc.D) Г.Төмөрчулуун, “Дипломат баримт бичиг боловсруулахад зарим улсын онцлогийг харгалзах нь”, элчин сайд Х.Бэхбат “Дипломат баримт бичиг боловсруулах практик асуудал”, элчин сайд О.Энхцэцэг “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол боловсруулах, батлуулах үйл явц” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

2

Мөн МУИС-ийн багш доктор (Ph.D), профессор Б.Энхбаяр “Гадаад бодлогын үзэл баримтлалын орчуулгын тухайд”, багш Г.Гэрэлмаа, Б.Боргилмаа нар “Олон улсын харилцаанд холбогдох баримт бичгийг орчуулгын хичээлд зориулан бэлдэх нь”, багш Д.Бүдсүрэн “Хамтарсан мэдэгдэл дипломат баримт бичгийн нэг төрөл болох нь”, Л.Цэцгээ “Төлөөний ноот бичгийн үг хэллэг, тэдгээрийн онцлог” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн болно.

3

Энэ удаагийн хурал дипломат баримт бичгийг боловсруулахад онол, практикийн түвшний олон чухал асуудлыг хөндсөн; олон улсын харилцааны салбарын мэргэжлийн дипломатууд, эрдэмтэн, сургагч багш нар, оюутнууд зэрэг нийт 60 гаран хүнийг хамарсан чухал үйл явдал болсон бөгөөд хурлын төгсгөлд ОУХНУС-ийн оюутнууд, хүрэлцэн ирсэн зочид ГХЯ-ны мэргэжлийн дипломатууд, элчин сайд, багш нараас өөрсдийн сонирхсон асуултыг асууж, харилцан санал солилцсон үр дүнтэй хэлэлцүүлгээр өндөрлөлөө.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар