Нэгдсэн Үндэсний Байгууллагын Х загвар хуралдаан боллоо

Share Button

МУИС-ын Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “НҮБ-н загвар хуралдаан” 10 дахь жилдээ 2014.05.10-нд Эрдмийн дугуй танхимд амжилттай болж өнгөрлөө. “Цагаач ажилчдын эрх”-ийн талаар хэлэлцсэн уг хурлыг Хөдөлмөрийн Судалгааны Институт болон Эмнести Интернэшнл ОУ-н байгууллага хамтран зохион байгуулав.

Олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй оюутан, залууст сурч мэдсэнээ практикт хэрэгжүүлэх бодит чадвар олгодог энэхүү хурлын ач холбогдлыг тус сургуулийн захирал С.Баттулга нээлтийн арга хэмжээний үеэр онцлон тэмдэглээд нийт оюутнуудад баяр хүргэлээ. Хурлын ажиллагааг ОУХ-ны тэнхимийн багш Д-р Ж.Баттогтох, Д.Оюунсүрэн нар шүүн явууллаа.

NVB-1

Энэ удаагийн хурал нь урьд өмнөхөөсөө илүү шинэлэг, ажил хэрэгч уур амьсгалтай болсон бөгөөд оролцогчдын мэдлэгийн цар хүрээ, чадвар сайжирсан нь харагдаж байв. Загвар хуралдааны ЕНБДаргаар ОУХ-ны 4-р ангийн оюутан Л.Дашням, Хурлын даргаар Э.Хишигбаяр нар сонгогдон ажиллав.

Хурлыг дүгнэхдээ онолын мэдлэгээс гадна оролцогчдын дипломат зан суртахуун,багаар ажиллах чадвар болон төлөөлж буй улсын байр суурь, нөхцлийг хэрхэн оновчтой судласан зэргийг харгалзсан байна. Уг хуралд МУИС-н ОУХНУС, Үндэсний Тагнуулын Академи, Хүмүүнлэгийн ухааны Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургуулийн оюутан залуус оролцож авьяас чадвараа сорьсон нь 10 жилийн хугацаанд уг хурлын ач холбогдол хэрхэн өссөнийг батласан хэрэг боллоо.

NVB-2

NVB-2

Хуралд оролцсон нийт багууд бүгдээрээ маш идэвхи, санаачлагатай оролцсноос: Багийн дүнгээр Герман улсыг төлөөлж оролцсон Үндэсний Тагнуулын Академи Тэргүүн байр, Франц улсыг төлөөлсөн ОУХ-ны 3-1 анги дэд байр, Монгол улсыг төлөөлсөн ОУХ 3-3 ангийн хамт олон 3-р байр эзлэсэн байна.

NVB-3

“Шилдэг төлөөлөгч”-өөр ОУХ-ны оюутан Г.Даваадорж 1-р байр, ҮТА-ын сонсогч2-р байр, ХУИС-н оюутан Б.Анхжин 3-р байр эзэлсэн бөгөөд”Шилдэг илтгэгч”-ээр тус сургуулийн оюутан У.Содхүү 1-р байр, ОУХ-ийн 3-1-ийн оюутан Ж.Гэрэлчимэг 2-р байр, ОУХ-ийн 2-2 ангийн оюутан Б.Дэлгэржаргал 3-р байранд тус тус шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулав.

NVB-4

 “Үндэсний Мод Тарих Өдөр” болон НҮБ-ын загвар хуралдааны 10 жилийн ойг тохиолдуулан багш, оюутнууд МУИС-ын Цэцэрлэгт хүрээлэнд шинээр мод тарьсан нь бас нэгэн онцлог үйл явдал боллоо.

NVB-5

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар