БНСУ-ын Конгүгийн их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцахыг урьж байна

Share Button

МУИС болон БНСУ-ын Конгүгийн их сургууль хооронд байгуулсан гэрээний дагуу Конгүг их сургуульд 1-2 улирал суралцахыг урьж байна. Солилцооны хөтөлбөрт шалгарсан оюутан тус сургуульд сургалтын төлбөр төлөхгүй бөгөөд байр, хоолны зардлаа өөрөө хариуцна.

Тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн өдрийн ангийн нэг, хоёр, гуравдугаар түвшний оюутан байх (Шилжиж ирсэн оюутнууд МУИС-д дор хаяж нэг улирал суралцсан байх)
  2. Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх
  3. Дүнгийн голч 2.5-аас дээш байх
  4. Өмнө нь оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаагүй байх
  5. Өмнө нь БНСУ-д хууль бусаар амьдарч, БНСУ-ын хууль тогтоомж зөрчөөгүй байх

Тавигдах шаардлагыг хангасан оюутнууд сургуулийнхаа сургалтын албанд 5 дугаар сарын 19 -ны 18:00 цаг хүртэл бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

  1. Конгүг их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрийн өргөдлийн маягт

(Компьютер дээр англиар шивж, хэвлээд гарын үсэг зурна. Маягт дээрх хүснэгт, бичвэрийг арилгаж өөрчлөхийг хориглоно. ) маягтыг эндээс татаж авна уу

  1. Дүнгийн хуулбар (Сургалтын албаар баталгаажуулсан байх, Англи эсвэл Солонгос хэл дээр байх)
  2. Суралцах төлөвлөгөө, зорилгыг илэрхийлсэн эссэ (Англи эсвэл Солонгос хэл дээр байх, 300-500 үгтэй байх) маягтыг эндээс татаж авна уу
  1. Оюутныг тодорхойлох захидал (1 нүүрт багтаах) маягтыг эндээс татаж авна уу
  1. Гадаад паспортын хуулбар (2016 оны 2 сар хүртэл хүчинтэй байх)
  2. Цээж зураг-2ш (3.5*4.5см хэмжээтэй, өөрийн нэрийг зургийн ард талд гадаад паспорт дээр бичигдсэний дагуу бичсэн байх)

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.konkuk.ac.kr/eng/jsp/Admissions/admi_030800.jsp линкээр орж авна уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар