МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Оюутны Эрдэм Шинжилгээний Хурал 2014 оны 4 сарын 25-нд ХУС-ын Эрдмийн танхимд амжилттай болж өндөрлөлөө. Тус хурлыг хэл шинжлэл болон хэлний бус судалгаа гэсэн хоёр чиглэлээр зохион байгууллаа. Хэл шинжлэлийн чиглэлээр 10 илтгэл хэлэлцүүлснээс 1-р байранд Монгол судлалын 4-р ангийн оюутан Ч.Хүсэлбаярын “Монголын нууц товчооны 121 дүгээр зүйл дэх үхрийн дүрслэл, утга учир” илтгэл, 2-р байранд Эх бичиг судлалын 2-р ангийн оюутан Н.Бямбасүрэнгийн “Бирд хэмээх үгийн учир” илтгэл, 3-р байранд Эх бичиг судлалын 3 ангийн оюутан Б.Мөнхзаяагийн “Монгол-Манж хэлний авиа дуурайх үгийг харьцуулах нь” илтгэл тус тус шалгарсан байна. Хэлний бус судалгааны чиглэлээр 11 илтгэл хэлэлцүүлснээс 1-р байранд Түүхийн 3-р ангийн оюутан Ц.Жамбалдоржийн “Манж Чин улсын үеийн зарим монгол ноёдын хөрөг зурагны тухайд” илтгэл, 2-р байранд БТНС-ын 2-р ангийн оюутан Г.Лхагвын “Хотгойдын Бүүвэй бэйл, түүний уг эх” илтгэл, 3-р байранд Түүхийн 4-р ангийн оюутан С.Ууганбаярын “Монголчуудын байлдан дагуулалд байгаль цаг уур нөлөөлсөн нь” илтгэл тус тус шалгарчээ.