Өвөр Монголын УИС-д ажилласан тухай

Share Button

МУИС-ийн ШУС-ийн газарзүйн тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Нямдаваа БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн Их сургуулийн урилгаар 2014 оны 5 сарын 12-19-ний хооронд ажиллаж, оюутан, магистрантууд, эрдэм шинжилгээний ажилтнуудад “Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн газарзүйн зарим асуудал”, “Уламжлалт бэлчээр ашиглалтын экологи” гэсэн сэдвүүдээр лекц уншиж, 2014 оны 7-р сард Өвөр Монголд болон Сүхбаатар, Дорноговь аймагт ажиллах хамтарсан экспедицийн ажлын чиглэл, ажиллах объект, судалгааны аргазүйн асуудлаар харилцан тохирсон байна. Цаашид бэлчээр нутгаа хуваарилан эзэмшүүлсэн Өвөр Монголын зарим сум, хошуу болон уламжлалт бэлчээр ашиглалт харьцангуй хадгалагдан үлдсэн Монгол орны сум, багуудыг харьцуулан үзэж, эдгээр бэлчээр ашиглалтын давуу болон ашигтай тал, сөрөг сул талыг харьцуулан нарийвчлан судлах юм. Өвөр Монголын эрдэмтэд бэлчээрийн хуваарилан хашаалж эзэмшүүлснээр малчид нүүдэллэх боломжгүй болж, нэг нутаг дэвсгэр дээр жилийн дөрвөн улирлын турш бэлчээрээ давтагдан сэргэх бус экологийн тэнцвэр алдагдаж, түүнээс улбаалан малчны зүгээс гарах зардал нь эрс нэмэгдэж, улмаар ядууралд орох шалтгаан болж байна гэж үзэж байна. Монгол оронд “Газрын тухай хууль”, бэлчээр ашиглалтын хууль эрхзүйн орчныг өөрчлөх асуудал яригдаж байгаа өнөө үед энэ нь чухал ач холбогдолтой судалгаа юм.

1.Профессор Хайшантай судалгааны аргазүйн асуудлаар зөвлөж байгаа нь

1.

2.Эрдэм шинжилгээний ажилтнуудад зөвлөгөө өгч байгаа нь

2

3.Багш оюутнуудад лекц уншив

3

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар