Оюутнуудын анхааралд

Share Button

“Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-ийн хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоол шинэчлэгдэн батлагдсан билээ. Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.2.2-т “ суралцагч хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байна” гэж заасан ба уг тогтоол нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн албан ёсоор хэрэгжиж эхлэх юм байна. Энэ нь оюутан та нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судлахаар бүртгүүлж, баталгаажуулсан тохиолдолд үндэсний тэтгэлэгт хамрагдах боломжтой гэсэн үг юм.

Өмнө нь бид төгсөх оюутны хувьд улиралд судлах хичээл нь 12 багц цагаас бага тохиолдолд сургалтын төрийн сантай зөвшилцөн, тэтгэлгийг олгуулж байсан билээ. Цаашид ийм хүсэлтийг сургалтын төрийн сан хүлээж авах боломжгүй гэсэн тул бакалаврын бүх түвшний өдрөөр суралцаж буй оюутнууд улиралд 12 ба түүнээс дээш багц цагийн хичээл судалсан тохиолдолд үндэсний тэтгэлэг олгогдох юм. Тиймээс 2014-2015 оны хичээл сонголт хийхдээ уг тогтоолын шийдвэрийг харгалзан үзэхийг зөвлөж байна.

Сургалтын төрийн сан-Үнд эсний тэтгэлэг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар