Мэдээллийн аюулгүй байдлын “”Харуул занги” тэмцээн боллоо

Share Button

2014-05-04 ны өдөр Үндэсний Дата Төвөөс зохион байгуулдаг цахим аюулгүй  байдлын “Харуул занги” тэмцээн 2 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээн нь тухайн чиглэлээр суралцдаг болон ажилладаг хүн бүрийн хувьд нээлттэй тэмцээн юм. Тэмцээнд нийт 100 аад баг оролцсоноос 2-р шатанд 21 баг, 3-р шатанд 6 баг тунаж үлдэн үүнээс 3 баг шалгарсан бөгөөд МУИС-ийн ХШУИС-ийн багш Н.Угтахбаяр, У.Ганбаяр нараар удирдуулсан Компьютерийн сүлжээний мэргэжлийн 4-р ангийн оюутнууд “MYM” нэртэй багаар оролцон 2-р байрыг  эзэлсэн амжилтыг гаргалаа. Монгол улсад зохион байгуулагдаж буй мэдээллийн аюулгүй байдлын хамгийн том тэмцээн тул багш оюутнууд маань ийм өндөр амжилт үзүүлсэн нь манай сургуулийн нэрийг гаргасан сайшаалтай үйл явдал боллоо.

1

 Компьютерийн сүлжээний мэргэжлийн улсын 4-р олимпиад

2

Компьютерийн сүлжээний мэргэжлийн улсын 4-р олимпиад 2014 оны 05 сарын 10 ны өдөр “ИХ ЗАСАГ”Их Сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадад МУИС-ийн ХШУИС, МУИС-ийн УБСургууль, ШУТИС-ийн КТМС, ШУТИС-ийн ХМТС, ИЗИС, “Хүрээ” дээд сургууль  зэрэг нийт 6 сургуулийн 45 оюутан оролцсон бөгөөд  МУИС-ийн ХШУИС-ийн 3 баг эхний 3 байрыг эзэлсэн төдийгүй  хувийн дүнгээр ч  2,3,4,5 р байруудыг  эзэлж маш өндөр амжилт гаргалаа.

Багийн дүнгээрМУИС-ХШУИС-ийн 3 баг дараах байруудыг эзэллээ.

 1-р байр МУИС-ХШУИС 1-р баг (Т.Баясгалан, М.Гомбодорж, М.Пүрэвсүх)
2-р байр МУИС-ХШУИС 3-р баг (М.Эрдэнэ-чулуун, Н.Мархаажий, М.Тэргэл)
3-р байр МУИС-ХШУИС 2-р баг (Н.Батбаяр, Б.Чойжилсүрэн, Ц.Мөнхбат)

Хувийн дүнгээр МУИС-ХШУИС-ЭХИТэнхмийн оюутнууд  дараах байруудыг эзэллээ.

 2-р байр КСИ3 М.Пүрэвсүх
3-р байр КСИ3 М.Гомбодорж
4-р байр КСИ4 Ц.Мөнхбат
5-р байр КСИ2 М.Тэргэл

Тус олимпиадад оюутнуудаа маш сайн бэлдэж, өндөр амжилт гаргасан МУИС-ийн ХШУИС-ийн ЭХИТ-ийн багш Н.Угтахбаяр, У.Ганбаяр нартаа хамт олных нь өмнөөс баяр хүргэж, цаашдынх нь судалгаа, эрдмийн нөр их ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе. Мөн олимпиадад амжилттай оролцсон нийт оюутнууддаа сургуулийн нийт багш ажилчид оюутнуудын өмнөөс баяр хүргэж ирээдүйдээ улс эх орондоо ихийг хийж бүтээх  чадварлаг инженерүүд болохыг хүсэн ерөөе.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар