МУИС-ийн багш, ажилчдын байрны шав ёслол өнөөдөр болж өнгөрлөө. Уг ёслолын арга хэмжээнд МУИС-ийн удирдлагууд болон гүйцэтгэгч компани болох “Товер констракшн” ХХК-ны удирдлагууд болон ажлын хэсгийн төлөөлөгч нар оролцлоо.
МУИС-ийн багш, ажилчдын байр Сүхбаатар дүүргийн VI хороонд байрлах бөгөөд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг НЕТГ-ын 2014-оны 05-р сарын 21-ны өдөр 0000746 №127/2014 тоотоор баталгаажуулсанаар барилгын ажлын шав тавигдаж байгаа нь энэ юм.
Энэхүү орон сууцыг барьж ашиглалтанд оруулах нь багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдэж байгаагаараа чухал юм.