“Монгол дахь ёс зүйн сургалт, судалгааны өнөөгийн байдал тулгамдсан асуудал” ЭШ-ний бага хурал боллоо

Share Button

logo_web.jpg1ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургууль, МУБИС-ийн Түүх, нийгмийн ухааны сургууль, ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургууль хамтран 5 дугаар сарын 23-ны өдөр “Монгол дахь ёс зүйн сургалт, судалгааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Тус хуралд академич С.Нарангэрэл “Нийгмийн хөгжилд ёс суртахууны үүрэг”; МУИС-ийн Философи-шашин судлалын тэнхмийн багш, профессор Д.Тунгалаг “Ёс зүйн сургалтын уламжлал, шинэчлэл”; МУИС-ийн Философи-шашин судлалын тэнхмийн багш, профессор Р.Дарьхүү “Мэргэжлийн болон хэрэглээний ёс зүйн сургалтын хэрэгцээ, түүнийг хэрэгжүүлэх боломж”; доктор (Ph.D) Ц.Батцэрэн “ШУТИС-ийн ёс зүйн хичээлийн сургалт, онцлог”; доктор (Ph.D) Д.Оюунгэрэл, доктор (Ph.D) С.Соёлмаа нар “Ёс зүйн хичээлийн заах арга зүйн асуудал”; доктор (Ph.D) Т.Нэмэхжаргал, Ц.Ариунжаргал нар “Ёс зүйн боловсролд холбогдох зарим асуудал”; доктор (Ph.D) Г.Ичинноров “Ховд Их сургууль дахь ёс зүйн сургалтын өнөөгийн байдал”; магистр Ж.Каламхас “Дархан-Уул аймгийн их, дээд сургуулийн ёс зүйн сургалт”; профессор Б.Галиндэв “Ёс зүйн боловсролын агуулгын асуудал”; магистр Г.Удвал “ЕБС-ийн ёс зүйн сургалт ба заах арга зүйн асуудалд”; БНХАУ-ын Далианы ИС-ийн багш Ван Жи-ёон “Их сургуулийн англи хэлний хичээлээр ёс зүйн боловсрол олгох боломж”; доктор (Ph.D) М.Золзаяа “Монгол дахь ёс зүйн судалгааны өнөөгийн байдал, хандлага” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар