МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийн нөхөн сонгууль явуулахыг захирал А.Галтбаяр үүрэг болгосны дагуу Захиргааны зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийн сонгууль явуулах ажлын удирдамжийг хэлэлцэн баталлаа.
Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д “Удирдах зөвлөлд орох багшийн төлөөллийг хамт олны хурлаас сонгоно” гэж заасн дагуу бүрэлдэхүүн сургууль тус бүрээс нэр дэвшигчдийг тодруулах хамт олны хурлыг 2014 оны 05 дугаар сарын 30-ны дотор, нийт багш нарын санал хураалтыг 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулахаар боллоо.