Хакухо сангийн 10 дахь удаагийн судалгааны тэтгэлэгт хамрагдана уу

Share Button

Судлаач, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Япон улсын тухай ойлголтыг олон улсад түгээх зорилгоор Хакухо сан Япон улсад суунгаа Япон хэл, Япон хэл судлал, Японы уран зохиол, Японы соёлын чиглэлээр судалгаа хийх хүсэлтэй судлаачдад зориулж тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.

Чиглэл:

  • Япон хэл, хэлний боловсролын судалгаа
  • Японы уран зохиол, соёлын судалгаа

Хөтөлбөрт хамрагдах боломжтой хүмүүс:

  • Япон хэл, хэлний боловсрол, Японы уран зохиол, соёлын чиглэлээр судалгаа хийж буй их сургуулийн профессор, дэд профессор, зөвлөх профессор
  • Япон хүмүүстэй харилцах, Япон хэл дээр судалгаа хийхээр хэмжээний хэлний мэдлэгтэй
  • Япон улсад оршин суугаагүй, Японы иргэн биш
  • Тэтгэлэгт хөтөлбөрийн хугацаанд Япон улсад суурьших боломжтой
  • Япон улсын их сургуулиас судалгааны тэтгэлэгт хамрагдаж буй  хүн энэ хөтөлбөрт бүртгүүлж болно.

Хөтөлбөрт бүртгүүлэх хугацаа:

2014 оны 6 сарын 10-ны өдрөөс 10 сарын 31 хүртэл

Судалгаа хийх их сургууль:

  • Япон судлалын олон улсын судалгааны төв
  • Киотогийн их сургууль
  • Япон хэл, хэл зүйн үндэсний институт
  • Очаномизү их сургууль
  • Рицүмэйкан их сургууль
  • Токиогийн олон улс судлалын их сургууль
  • Васедагийн их сургууль

Судалгааны мэдээлэл солилцохдоо хүлээн авагч их сургуулийн хангамж, хэрэгслийг ашиглаж энэ хөтөлбөрийн түнш их сургуулиудын судлаачидтай холбоотой ажиллана.

Судалгааны хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа

Урт хугацааны судалгаа:

2015 оны 9 сарын 1-нээс 2016 оны 8 сарын 31 хүртэл

Богино хугацааны судалгаа:

2015 оны 9 сарын 1-нээс 2016 оны 2 сарын 29 хүртэл

2015 оны 3 сарын 1-нээс 2016 оны 8 сарын 31 хүртэл

10-15 хүртэлх судлаачыг жил бүр шалгаруулна.

Татварын дагуу ирэх, буцах өдрийг оруулж тооцох тул хөтөлбөр 365 хоногоос арай бага хугацаанд үргэлжилж болно

Судлаачид хөтөлбөрт бүртгүүлэхдээ ажиллаж буй албан байгууллагаараа судалгаа хийж болно гэсэн бичиг хийлгэж авах хэрэгтэй.

Хөтөлбөрт бүртгүүлэх үед сургалтын хугацаагаа өөрчилж болох хэдий ч хөтөлбөрт тэнцсэн хойно хугацаа өөрчлөхгүй.

Та уг хөтөлбөрт тэнцсэнээр:

  • Ирэх буцах нислэгийн зардал
  • Японд хөтөлбөр эхлэх үеэс өмнө ирсэн үед ирэх замын зардлыг, хөтөлбөрийг дууссаны дараа Японоос буцаж буй үед буцах замын зардлыг олгохгүй.
  • Төвхнөх зардал:

300,000 иен

  • Амьжиргааны зардал, судалгааны зардал:

300,000 иен сар бүр

  • Байр сууц:

300.000 иен сар бүр

  • Гадаадын жуулчны өвчний болон гэнэтийн ослын даатгал

Хакүхо сан судлаачыг хүлээн авч буй сургуульд судлаачдын хангамж хэрэгсэл ашигласны зардлыг төлнө.

Судалгааны тайлан өгөх:

Богино хугацааны хөтөлбөрөөр судалгаа хийж буй судлаач хөтөлбөрийн сүүлээр өөрийн хийж буй судалгаагаа тайлагнана.

Урт хугацааны хөтөлбөрөөр судалгаа хийж буй судлаач 2 удаа судалгааныхаа ажлаа тайлагнана. Анхны тайлангаа хөтөлбөр эхэлснээс 6 сарын дараа, 2 дахь тайлангаа хөтөлбөр дуусахаас өмнө хийнэ.

Судлаачид судалгааныхаа ажлын тайланг хөтөлбөр дуусах сүүлийн 1 сард Хакүхо сангийн нарийн бичгийн дарга нарын газар өгнө.

Судлаачдын материалыг хэвлэх, хурал симпозиумд судалгааны материалаа ашиглахыг сан, хүлээн авагч их сургууль хүсч болно.

Бүртгүүлэгчдэд тавих шаардлага:

  • Бүртгүүлэгч нь Япон улсад судалгааныхаа ажлыг хийх эрүүл мэнд болон сэтгэл санааны чадамжтай байна
  • Хөтөлбөрт бүртгүүлэгч өөрийн ажиллаж буй байгууллагаасаа энэ хөтөлбөрт оролцох зөвшөөрөлтэй байна

Хөтөлбөрт бүртгүүлэх үед судалгааны хөтөлбөрийн эхлэх, дуусах хугацааг сонгоно, хөтөлбөр эхэлсний дараагаар хугацааг өөрчлөх боломжгүй. Чухал шаардлага байгаа бол учир шалтгаанаа санд тайлбарлаж, зөвшөөрөл авна.

Судлаачын хүлээн авах их сургууль судлаачын сонгосон сургууль биш өөр сургуулиар өөрчлөгдөж болзошгүй

Хөтөлбөрийн хугацаанд Японд байх үедээ л судлаач тэтгэлэг авна.

Судлаач Японд судалгаа хийх зорилгоор ирсэн тул Японд байх үедээ виз дээр зааж өгөөгүй бол нэмэлт ажил хийхгүй.

Судлаач Хакүхо сангийн тэтгэлгийн хажуугаар өөр тэтгэлэг авч болохгүй.

Сангаас судлаачдыг байр сууцаар хангахгүй (зарим сургуульд дотуур байранд байрлах боломжтой ч зарим сургуульд боломжгүй)

Хөтөлбөрт судлаач л тэтгэлэг авна, гэр бүлд хамаарахгүй

Гэрээ зөрчсөн судлаачид санд тэтгэлгээ бүрэн буцаана

Шалгаруулалт хийх

Материал шалгаруулалтыг мэргэжлийн баг хийх ба хөтөлбөрт бүртгүүлэгчийн өмнө хийсэн судалгаа болон Япон улсад хийх судалгааны төлөвлөгөөг анхаарч үзнэ.

  • Судалгааны зорилго тодорхой, сэдэв нь зохимжтой бөгөөд судалгааг судлаачыг хүлээн авах их сургуульд хийх боломжтой байна
  • Судалгааны төлөвлөгөө нь бодитой, хөтөлбөр үргэлжилж байх үед эхний үр дүнгээ үзүүлэх боломжтой байх
  • Япон хэл, Япон хэл судлал, уран зохиолын болон соёлын чиглэлээр амжилттай, үр дүнтэй судалгаа хийсэн, цаашдаа өндөр амжилт үзүүлэх боломжтой
  • Судалгааны ажлын үр дүн Япон улсад ашигтай байх
  • Судалгааны үр дүнд олон улсад Японы хэл, судлалыг таниулан, олон улстай холбогч болж чадах
  • Хэлний чиглэлийн судалгаанд илүүтэй анхаарна.
  • Япон улсад богино хугацаанд суусан, Япон биш, ирээдүйд өндөр амжилт үзүүлэх бүртгүүлэгчдэд давуу тал өгнө.  (бүртгүүлэгчийн нас, үндэс, судалгааны сэдэв гэх мэт зүйлийг анхаарна)
  • Хөтөлбөрт бүртгүүлэгчийн улс, тэр улсын харъяалагдах буй бүс нутаг, судлаачыг хүлээн авах их сургуулийн тэнцвэрийг харгалзаж үзнэ.

Бүртгүүлэгч хүлээн авагч их сургуультай шалгаруулалтаас өмнө харилцах боломжтой.

2015 оны 3 сарын эхээр бүртгүүлэгчдэд шалгаруулалтын дүнг танилцуулна.

Хөтөлбөрт бүртгүүлсэн иргэнтэй хөтөлбөрийн шалгаруулалтын тухай харилцахгүй.

Бүртгүүлэх аргачлал:

Маягт:

  • Өргөдлийн маягтын бүх хуудсыг бөглөх
  • Судалгааны сэдвийн нэр, товчлолыг нэг хуудас цаасанд багтааж, Японоор бичиж болно. Ханзны тоо 800 дотор байна.

Тодорхойлолт захиа (Англи хэл дээр бичсэн бол Япон хэл рүү орчуулах хэрэгтэй.)

  • Харъяа байгууллагын захирлын бичсэн тодорхойлох захиа
  • Өмнөх багшийн тодорхойлох захиа (Японы судалгааны институт, бусадбайгууллагын тодорхойлолт нэмэлтээр байж болно.)

Бүртгэлтэй холбоотой асуудлаар холбоо барих:

Хакүхо сангийн Япон хэл, соёлын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэг эрхлэх газар

c/o e-side, Inc., B1 Fl., Shiba-Daimon MF Bldg., 2-1-16 Shiba Daimon, Minato-Ku, Tokyo 105-0012, Japan

Утас: +81-(0)3-6435-8140

Факс: +81-(0)3-6435-8790

И-мэйл:ip-office@hakuhofoundation-ip.jp

Тэтгэлэгийн өргөдлийн маягтыг эндээс авна уу

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар