МУИС-ийн 2014 Бакалаврын элсэлт

Share Button

logo_web.jpg1Элсэлтийн бүртгэл 2014 оны 7-р сарын 01-нээс 07 сарын 4-ний өдрүүдэд явагдана. http://burtgel.num.edu.mn цахим хуудсаар бүртгэл явагдах ба бүртгүүлэх зааварыг эндээс  харна уу. 

“Байгаль-Эх” ахлах сургуулийн болон улсын олимпиадын хөнгөлттэй нөхцөлөөр элсэх хүсэлтэй хүүхдүүд 2014 оны 7-р сарын 1 өдрийн 18.00 цагаас өмнө системд бүртгүүлэх шаардлагатай. “Байгаль-Эх” ахлах сургуулийн болон улсын олимпиадын бүртгүүлэгчид 2014 оны 7-р сарын 1 өдрийн 18:00-20:00 цагийн хооронд элсэх эрх авна.

Элсэх эрх олгох үндсэн үйл ажиллагаа хоёр өдөр явагдана. Эхний өдөр буюу 2014 оны 7-р сарын 5 өдрийн 09:00-18:00 цагийн хооронд хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчдэд элсэх эрх олгоно. Хэд хэдэн сургуулийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг сургуулийг сонгох ба энэ үед бусад сургуулийн хяналтын тооны жагсаалтаас нэр нь хасагдаж босго шугам нэгээр доошилно. Ингэж хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчид энэ талаар системээс мэдэгдэнэ.

Элсэх эрх олгох үйл ажиллагааны хоёр дахь өдөр буюу 2014 оны 7-р сарын 6 өдрийн 9.00-12:00 цагийн хооронд, бүртгүүлэгчдэд элсэх эрх үргэлжлүүлэн олгоно. Хяналтын тоо үлдвэл тус өдрийн 14:00 цагаас хойш бүрэлдэхүүн сургуулийн зарласан цагт бүртгүүлэгч өөрийн биеээр ирж элсэх эрхээ авах бөгөөд бүртгүүлэгчдийг жагсаалтын дээрээс /онооны дарааллаар/ эхлэн нэр дуудаж элсэх эрх өгнө.

Бүрэлдэхүүн сургууль Дотуур утас Facebook page
1 Шинжлэх Ухааны Сургууль 77307730-2102 МУИС-Элсэлт 2014
77307730-2102
77307730-1502
2 Бизнесийн Сургууль 77307730-4102
350277
3 Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль 77307730-5103, 11-354618
4 Хууль Зүйн Сургууль 77307730-3503
5 Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль 77307730-3115  3313, 321102
6 Сургалтын нэгдсэн алба 77307730-1121
7 Мэдээлэл технологийн алба 77307730-1153, 1200 
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар