МУИС Австралийн Баруун Сиднейн Их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Share Button

 

2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус сургуулийн захирал проф. Barney Glover,  гадаад харилцааны хэлтсийн дарга Yi-Chen Lan болон Азийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Kevin Ho нарын хамт МУИС-д айлчилж сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Picture 077

Энэхүү гэрээнд сургууль хоорондын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хурал, курс зохион байгуулах зэрэг нөхцөлүүдийг тусгажээ. Австралийн Баруун Сиднейн Их сургууль 25 жилийн түүхтэй бөгөөд энэ хугацаанд 150 мянган оюутныг бэлтгэн гаргасан байдаг. Өдгөө 42 мянган оюутан, 3000 орчим багш, захиргааны ажилтантайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй улсдаа нэр хүндтэй сургууль юм.

 

Picture 081

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар