Монгол Улсаас Франц, Вьетнам улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан, Франц улсын Хүндэт Легионы одонт, ахмад дипломат Г.Луузан багш “Дипломат ёслол” сэдвээр 2014 оны 9 дүгээр сарын 24-ний 15.40 цагт Хичээлийн 5-р байрны “Алтан аргамж” буюу 407 тоот танхимд дипломат ёслолын онцлог болон улс орнуудын мэндчилэх ёс, нэрийн хуудас солилцох, ёслолын үеийн хувцаслалт, цэцэг, архи дарс, бэлэг сэлтийг хэрхэн сонгож хэрэглэх талаар сонирхолтой бөгөөд ач холбогдолтой лекц уншлаа.
Лекцэд Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, МУИС-ийн салбар сургуулийн багш оюутан, магистр, докторантууд болон Удирдлагын Академид хөдөө орон нутгаас ирж суралцаж буй Засаг даргын тамгын газрын ажилчид зэрэг 100 гаруй хүмүүс оролцов.