2013-2014 оны Хичээлийн жилд МУИС-д нийт 30 оюутан докторын зэрэг хамгаалснаас найман оюутанд МУИС-ийн захирал А.Галтбаяр докторын дипломыг ёслол хүндэтгэлтэйгээр гардууллаа. Математикийн ухааны доктор Ph.D Гомпилын Баттөр, Цэрэндоржийн Батболд, Физикийн ухааны доктор Ph.D Хишигбадрахын Балт-Эрдэнэ, Улс төр судлалын ухааны доктор Ph.D Батсайханы Одгэрэл, Бизнесийн удирдлагын ухааны доктор Ph.D Дуламсүрэнгийн Нямаа, Агваандоржийн Өнөржаргал, Ганболдын Мөнхбаясгалан, Хэл бичгийн ухааны доктор Ph.D Намсрайн Мөнхцэцэг нартаа цаашдын эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье!






