Энэ жил Багш нарын баярын 48 дахь өдөр тохиож байгаа билээ. МУИС, түүний салбар сургуулиудын багш, ажилтан, албан хаагчид 2014 оны 10 дугаар сарын 3-нд болсон тэмдэглэлт өдрөөрөө ажлынхаа үр шимийг хүртэж, үнэлүүлж, алдар гавьяагаа цоллуулан, их сургуулийнхаа түүхэн замналд шинэхэн хуудас нэмлээ.
Тэдгээр эрхэмүүдээс түүчээлэн дурдвал профессор С.Базарпүрэв “Алтан гадас” одонгоор энгэрээ цоолж, БШУЯ-аас олгодог “Боловсролын тэргүүний ажилтан”-аар профессор П.Энхбаяр, Д.Рэнцэнмядаг, дэд профессор Б.Болор, Н.Отгонсайхан, Р.Цолмон, Ц.Дэлгэрэхцэцэг тэргүүтэй 21 багш, “Соёлын тэргүүний ажилтан”-аар Л.Амарзаяа, Ц.Гэрэлтуяа нар тодорч энгэрээ мялаалаа.
Түүнчлэн Монгол улсын Соёл спорт, аялал жуучлалын яамны “Жуух бичиг”-ээр М.Авирмэд, Монгол улсын Соёл спорт, аялал жуучлалын яамны “Жуух бичиг”-ээр Б.Золзаяа, Монголын үндэсний олимпийн хорооны “АЛТАН ОЧИР” одонгоор Э.Эрдэнэбилэг, БШУЯ-ны “Жуух бичиг”-ээр 15, МУИС-ийн “Баярын бичиг”-ээр 17 багш, ажилтан, албан хаагч шагнагдаж хийсэн болон хийж буй ажлаа үнэлүүлсэн. МУИС гэх эрдмийн өргөөнд эрдэмтэн мэргэдээ төрүүлэх их ажил өрнүүлэхийн хажуугаар баяраа тэмдэглэж, алжаалаа тайлсан нэгэн үдэш ийн өнгөрлөө.