МУИС Солонгос улсын “KYONGGI” Их сургуультай хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

Share Button

Өнөөдөр Солонгос улсын Сөүл, Сувон хот дахь “KYONGGI” Их сургуулийн захирал Kiun Kim төлөөлөгчдийн хамтаар МУИС-д зочлон ирж 2001 онд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээг сэргээн ажиллах талаар ярилцлаа.

Picture 012

Тэрээр 2 сургуулийн хамтын ажиллагаагаа дотооддоо сурталчлах, Монголын талаар сонирхож судалгаа шинжилгээ хийх хүсэлтэй багш нарыг урьж авчрах, солонгост лабораторын өндөр түвшинд судалгаа шинжилгээ хийх зэргээр багш хоорондын солилцоогоор мэдлэг туршлагаа хуваалцах ажлуудыг зохион байгуулах талаар ярилцлаа. МУИС-ийн зүгээс Байгалийн ухааны салбарынхаа хөгжилд илүүтэй төвлөрч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Цаашлаад хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг ОУ-ын нэр хүндтэй сэтгүүлүүдэд нийтлүүлэх гэх мэт 2 сургуулийн хөгжлийг дэмжсэн олон ажлыг санаачлан гар нийлэн ажиллахаар болсон юм.

Дашрамд дурдахад “KYONGGI” Их сургууль нь 1947 онд Сувонд төвтэйгээр анх байгуулагдсан. Өдгөө нийслэл хотдоо салбартай, бакалаврын түвшний 15 мянган оюутан, мастер, докторын түвшний 510, гадны орноос ирэн суралцагсад 800-д хүрч улам өргөжин тэлсээр байгаа солонгостоо томоохон сургуулиудын нэгд тооцогддог ажээ.

Kyonggi_University_420x270

10542499

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар