МУИС-аас профессор, дэд профессор цолтнууд төрлөө

Share Button

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар 2 багшид профессор, 7 багшид дэд профессор цол олгох тогтоолыг баталлаа.

Хэрэглээний Шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуулийн багш Н.Баатарбилэг, ШУС, Байгалийн ухааны сургуулийн багш Д.Баярлхагва нар профессорын цол, ШУС, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш П.Дэлгэржаргал, Н.Баярсайхан, Д.Энхцэцэг, Хуулийн сургуулийн багш В.Оюумаа, ШУС, Нийгмийн ухааны суруулийн багш Ш.Эрдэнэчимэг,  Хэрэглээний Шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуулийн багш Н.Батхүү, ШУС, Байгалийн ухааны сургуулийн багш Н.Цогбадрах нар дэд профессорын цолны үнэмлэхээ гардан авлаа.

Picture 278

Эдгээр багш нар нь МУИС-д тодорхой хугацаагаар ажилласан, сургалтын ажлын дадлага туршлагатай, эрдэм шинжилгээний дорвитой бүтээл туурвисан, докторын зэрэгтэй бөгөөд “МУИС-ИЙН ПРОФЕССОР, ДЭД ПРОФЕССОР ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ”-д http://old.num.edu.mn/Portals/0/NUM/NUM_DUREM_NEW.pdf заагдсан болзлуудыг бүрэн хангасан учраас ийнхүү эрхэм хүндтэй цолны эзэд болцгоолоо. Тушаалыг доор хавсаргав.

EZ togtool 2014.9.26EZ togtool 2014.9.261

EZ togtool 2014.9.262

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар