Залуу эрдэмтэн, судлаачдийн эрдмийн бүтээлийг олны хүртээл болгох үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор БШУЯ, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухааны Академи, Шинжлэх ухаан, технологийн сан хамтран “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр 6 салбарт зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн Газарзүй, Геологийн салбар “Хүрэлтогоот 2014” эрдэм шинжилгээний бага хурал уламжлал ёсоор Хүрэлтогоотын одон орныг судлах төвд 2014 оны 10-р сарын 18-нд зохион байгуулагдах гэж байна.
Тус хуралд Газарзүй-Геологийн салбарын 33 залуу судлаач бүтээлээ ирүүлсэн байна. Эдгээр судлаачдыг харъяалагдах албан байгууллагийн хувьд авч үзвэл МУИС-ийн газарзүй, геологийн салбарын багш, судлаачид хамгийн олон өгүүллээ илгээжээ.
Энэхүү хуралд амжилттай оролцсон 2 судлаачид БШУ-ны сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн грантыг авах эрхтэй болно. Мөн 2 тусгай байрын шагналтанг тодруулдаг билээ. Хуралд оролцох МУИС-ийн нийт залуу эрдэмтэн, судлаачид, нартаа эрдэм шинжилгээний их үйлсэд нь өндөр амжилт хүсье.