МОНГОЛЫН ОЮУТНЫ ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ДАРХАН ХОТНОО БОЛЛОО

Share Button

ОХ-лого Монголын оюутны холбооны дүрмийн дагуу 2 жилд нэг удаа зохиогддог Монголын оюутны XIII чуулган  2014 оны 10 сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт боллоо. Тус аймгийн Засаг дарга болон оюутны холбооны  ерөнхийлөгч О.Насанбатын урилгаар МУИС-ийн оюутны холбооны төлөөллүүд болон Монгол орны өнцөг  булан бүрээс нийт 230 гаруй оюутан залуус хуран чууллаа. Энэ үеэр тэд Монголын оюутны холбооны Ерөнхийлөгчөөр Д.Батбаяр, Дэд ерөнхийлөгчөөр Н.Санчирбаатар, Д.Батчулуун нарыгтус тус сонголоо.  Шинээр сонгогдсон удирдлагуудаас чуулганы төлөөлөгчид Оюутны дотуур байрны хүрэлцээг хангаж ажиллах, тэтгэлэг урамшуулал, нийгмийн халамж, сургалтын орчинг сайжруулах тал дээр идэвх чармайлт гаргаж ажиллахыг хүслээ. Монголын оюутны холбооны удирдлагууддаа цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

10721269_626575514130672_985112535_n

Үйл ажиллагаанд МУИС-ийн Оюутны холбоо (ОХ), Оюутны Конгресс (ОК)-оос

МУИС-ийн ОХ, ОК-ийн тэргүүн Д.Энхтөр

Дотоод дэд тэргүүн  З.Отгонзаяа

Гадаад дэд тэргүүн  Н.Болд-Эрдэнэ

Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Тэлмэн

МУИС-ийн ОХ, ОК-ийн ГХХМАлбаны дарга Т.Цэнд-Аюуш

МУИС-ийн ОХ,ОК-ийн ГХХМАлбаны дэд дарга Х.Мягмарсүрэн

МУИС-ШУС-Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн ОЗДарга  Ш.Банзрагч

МУИС-ШУС-Байгалийн Ухааны Сургуулийн ОЗДарга Э.Пүрэвдорж

МУИС-Бизнесийн Сургуулийн ОЗДарга Б.Дамдинсүрэн нар МУИС-ийн нийт оюутнуудаа төлөөлөн оролцлоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар