МУИС үүсгэн байгуулагдсан цагаас хойш Олон улсад хамтын ажиллагаагаа бэхжүүлсний дотор Япон улсын их, дээд сургуулиудтай эрчимтэй хамтарч иржээ. “KOBE” их сургууль нь 39 дэх сургууль болоод байна. 2 сургууль хоорондын гэрээнд хамтарсан судалгаа хийх, багш болон бакалавр, магистрын түвшний оюутны солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, судалгааны үр дүн, бүтээл туурвилыг харилцан солилцох зэрэг ажлуудыг тусгажээ. Тэрээр хэдэнтээ хэлэлцэж, зөвшилцсөний дүнд хүчин төгөлдөржсөн энэхүү гэрээг Японы талаас албан ёсоор МУИС-руу илгээлээ.
“KOBE” их сургууль нь Японы ШУ, Технологи, Соёл спорт, боловсролын яамнаас хэрэгжүүлдэг “Судалгааны сайжралтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 2013 онд “Топ-20 Судалгааны сургууль” шалгаруулсны нэгээр тодорчээ. Түүнчлэн дэлхий нийтийн даяаршлын эринд гадны улсуудын их, дээд сургуулиудтай туршлага солилцож, авьяам билэг, мэргэжлийн чадвараа хөгжүүлэхэд чиглэх эрхэм зорилтыг тавин ажиллаж байгаа сургууль юм. 1902 онд “Худалдааны сургууль”-аа үүсгэн байгуулснаар өнөөгийн олон салбар, бүрэлдэхүүн сургуулиудынхаа эхлэлийг тавьсан түүхтэй.
“KOBE” Их сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол http://www.kobe-u.ac.jp/en/ линкээр орно уу.