Улсаны Их Сургуулийн Гадаад Харилцааны Албаны Дэд Захирал Sean Park, Солонгос Хэлний Дэд Захирал Jeong A Park нар МУИС-д айлчлан ирж дараах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Бакалаврын түвшинд эхний 2 жил МУИС-д, үлдсэн 2 жилд Улсаны Их сургуульд суралцах зарчмаар хамтарсан хөтөлбөр зохион байгуулах, энэхүү хамтарсан хөтөлбөрт хамрагдах оюутнуудын солонгос хэлний мэдлэгийг Монголд олгох боломжийг бий болгох талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Цаашид МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллах хүсэлтэй байгаагаа УИС-ийн төлөөлөгчид илэрхийллээ.
Улсаны Технологийн инситут нь 1970 онд байгуулагдсан. 1985 оны 3 сарын 1-нд Улсын Их Сургууль болон өргөжжээ. 2013 оны байдлаар Бакалаврын түвшний сургалттай 9 салбар сургууль, 6 бакалаврын дараах салбар сургууль, 1078 профессор, 188 ажилтан, 14037 бакалаврын оюутан, 2164 магистр, докторын оюутантай үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн 33 орны 140 байгууллагатай түншийн харилцаа тогтоож, 34 орны 492 оюутан одоогийн байдлаар тус сургуульд суралцдаг ажээ.