Хятадын SIAS ОУ-ын их сургууль МУИС-тай хамтран ажиллах хүсэлт тавилаа

Share Button

Өнөөдөр Хятадын SIAS ОУ-ын их сургуулийн Хятад хэл соёлын сургуулийн гадаад оюутны хөтөлбөр хариуцсан захирал Чу Жинжин, Хятад хэл соёлын сургуулийн гадаад оюутны хөтөлбөрийн оюутны асуудал хариуцсан мэргэжилтэн Юу Пэнгвэй нар  МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга Ч.Ундрамтай уулзаж хамтын ажиллагаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Уулзалтад төлөөлөгчид SIAS-ийн танилцуулгыг хүргэж, хэрхэн хамтарч ажиллах талаар саналаа солилцсон юм. Тэрээр багш, оюутан солилцоо, хамтарсан зэрэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар мөн Байгаль Эх лицей сургууль төгсөж байгаа сурагчдыг SIAS сургуулийн тэтгэлэгт хамруулах боломжтой гэдгийг онцоллоо.

10-23 hytad 002

10-23 hytad 005

SIAS Олон Улсын Их Сургууль нь Хятадын төв хэсэг болох Хинан мужид 1998 онд үүсгэн байгуулагдсан.  Америкийн Fort Hays Их Сургууль болон Хятадын Zhengzhou Их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдгээрээ онцлог юм.  Хятадын Боловсролын Яамнаас магадлан итгэмжлэгдсэн Хятад болон Америкийн бакалаврын зэрэг олгох эрхтэй сургууль ажээ. Эдүгээ нийт 26000 оюутан 16 бүрэлдэхүүн сургуульд 75 бакалаврын мэргэжил, 15 тусгай мэргэжлээр суралцаж байна. 150 гадаад багш профессоруудыг урьж хамтран ажиллаж байгаа бөгөөд ОУ-ын харилцаагаа өргөжүүлсээр байна. Цаашид МУИС нь Хятад хэлний тэнхим, Күнзийн Хятад хэлний төв, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль, Бизнесийн сургуулиудтай хамтын ажиллагаа эхлүүлэхээр тогтлоо.

3107738

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар