ШУС-ийн багш нар Олон улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр Солонгос улсыг зориод ирлээ

Share Button

ШУС-ийн Биологийн тэнхим нь 2012 оноос эхлэн Сөүлийн Үндэсний Их Сургууль, Солонгосын Биологийн Нөөцийн Хүрээлэн, Солонгосын Үндэсний Арборетум зэрэг байгууллагуудтай  Монгол орны Биологийн Олон Янз Байдлыг судлах чиглэлээр нягт хамтран ажиллаж ирсэн. Үүний хүрээнд ШУС-ийн захирал, доктор, профессор Б.Баяртогтох, Биологийн тэнхимийн багш доктор Б.Оюунцэцэг, ЭША Б.Сэр-Оддамба, ХШУИС-ийн багш доктор Н.Батхүү, ШУА-ын Геоэкологийн хүрээлэнгийн ЭНБД, доктор Д.Даш, ШУА-ын Ботаникийн хүрээлэнгийн ЭША доктор М.Ургамал нар Солонгос улсын Пёнчан хотноо болсон НҮБ-ын Биологийн Олон Янз Байдлын Тухай Конвенцийн Талуудын 12 дахь удаагийн хуралдаанд оролцож илтгэлүүдээ хэлэлцүүлээд ирлээ.

Screenshot 2014-10-29 09.24.11

Үүний зэрэгцээ “The 2014 EABCN Symposium Conservation and Sustainable Development of Biodiversity in East Asia” болон “International Workshop on Forest Seed and Plant Conservation in East Asia” ОУ-ын хурлыг Солонгосын Үндэсний Арборетумаас зохион байгууллаа. Энэ үеэр “Зүүн Азийн Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах Сүлжээ”-тэй хамтран ажиллах гэрээнд ШУС-ийн захирал, доктор, профессор Б.Баяртогтох гарын үсэг зурсан юм.

Screenshot 2014-10-29 09.25.10

Дээрх хурлуудын үргэлжлэл болгож 2014 оны 10-р сарын 16-18-ны өдрүүдэд Солонгосын Биологийн нөөцийн хүрээлэнгээс “International Symposium on the Biodiversity Conservation in North-East Asia” сэдэвт Олон Улсын хурлыг Инчёон хотноо зохион байгууллаа. Хурлаар хамтарсан судалгааны үр дүнг хэлэлцэхийн зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны талаар талууд санал солилцсон байна. Монгол, БНХАУ, Индонези, Непал, БНСУ, Япон, Малайз, Филиппин, Сингапур, Тайван, Тайланд, Оросын Холбооны Улс, Казахстан, Киргизстан зэрэг орны нийт 120 гаруй төлөөлөгчид Солонгос улсад хуран чуулж Биологийн салбар дахь асуудлуудыг хэлэлцэж, энэ салбарын хөгжлийн төлөө хамтын ажиллагаагаа бэхжүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон юм.

Screenshot 2014-10-29 09.26.14

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар