Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.
“Монгол Улсын Их Сургуулийн Дүрэм” батлагдлаа-МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар “МУИС-ийн Дүрэм”-ийг баталж, 2014 оны 11 дүгээр сарын нэгний өдрөөс эхлэн мөрдөхөөр боллоо. https://news.num.edu.mn/?p=20967
-
МУИС-д Мэдээлэл технологийн ашиглалтыг нэмэгдүүлэх асуудалд чиглэсэн хэлэлцүүлэг боллоо. МУИС-ийн сургалтын үйл ажиллагаанд Мэдээллийн технологийн хэрэглээг нэмэгдүүлэхэд шаардлагатай бодлого боловсруулах, практик асуудлыг шийдэх арга, шийдлийн талаар мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг судлах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. https://news.num.edu.mn/?p=20827
-
МУИС-ийн ХШУИС-ийн багш Ц.Соёл-Эрдэнэ “ДЭЛХИЙ СУДЛАЛЫН САЛБАРТ ХҮН ТӨРӨЛХТӨНД ГҮЙЦЭД ТАЙЛАГДААГҮЙ ЗҮЙЛС НАДАД МАШ СОНИРХОЛТОЙ САНАГДДАГ”– 2014 оны “Шилдэг залуу багш” өргөмжлөлийн эзнээр тодорсон МУИС-ийн залуу эрдэмтэн, багш нарын түүчээ Ц.Соёл-Эрдэнэтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэлээ. https://news.num.edu.mn/?p=20814
-
МУИС-ийн Хөтөлбөрийн хорооны уулзалт боллоо-МУИС-ийн Хөтөлбөрийн хорооны ахлагч нарын уулзалт 10 дугаар сарын 29-ний өдөр боллоо. Уулзалтаар МУИС-ийн Хөтөлбөрийн ерөнхий хороо болон дэд хорооны өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаарх мэдээ, Сургалтын хөтөлбөрийн мэдээллийн санг бүрдүүлэх болон магистр докторын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах зааврыг танилцуулж санал бодлоо солилцлоо. https://news.num.edu.mn/?p=20873
-
ШУС-ийн багш нар Олон улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр Солонгос улсыг зориод ирлээ-ШУС-ийн захирал, доктор, профессор Б.Баяртогтох, Биологийн тэнхимийн багш доктор Б.Оюунцэцэг, ЭША Б.Сэр-Оддамба, ХШУИС-ийн багш доктор Н.Батхүү, ШУА-ын Геоэкологийн хүрээлэнгийн ЭНБД, доктор Д.Даш, ШУА-ын Ботаникийн хүрээлэнгийн ЭША доктор М.Ургамал нар Солонгос улсын Пёнчан хотноо болсон НҮБ-ын Биологийн Олон Янз Байдлын Тухай Конвенцийн Талуудын 12 дахь удаагийн хуралдаанд оролцож илтгэлүүдээ хэлэлцүүлээд ирлээ. https://news.num.edu.mn/?p=20836
-
МУИС-ийн ШУС-ийн Химийн 2 лаборатори шинэчлэгдлээ-Өнөөдөр МУИС-ийг Судалгааны Их сургууль болгох ажлын хүрээнд МУИС-ийн санхүүжилтээр Химийн тэнхимийн Эмчилгээний хүнс, байгалийн нэгдлийн лаборатори, Азийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Химийн дидактикийн лабораториуд шинэчлэгдэж, шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангагдан, ашиглалтад ороход бэлэн боллоо. https://news.num.edu.mn/?p=20897
-
Харбины Технологийн Их Сургуулийн Тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа-/Магистр, докторын сургалтад/-МУИС болон Харбины Технологийн Их Сургуулийн (ХТИС) хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр ХТИС-д магистр, докторын хөтөлбөрт суралцах 1 оюутныг сонгон шалгаруулах бүртгэл энэ долоо хоногт явагдаж байна. https://news.num.edu.mn/?p=20884
-
Э.Алтанболд: “Би 2008 оноос хойших бөхийн барилдаануудын тэмдэглэлийг хөтөлсөн”-“Монгол бөхийн амжилтад газарзүйн хүчин зүйл нөлөөлөх нь” сэдэвт судалгааны ажил болон “Зургаан залуу заан” нэртэй бүтээлээ хэвлүүлсэн МУИС-ийн ШУС-ийн байгалийн ухааны салбарын газарзүйн тэнхимийн туслах ажилтан Э.Алтанболдыг сайтынхаа “ХОББИ” буланд урьж оролцууллаа. https://news.num.edu.mn/?p=20918