Усны шинжилгээний лаборатори нээлтээ хийлээ

Share Button

МУИС-ийг Судалгааны Их сургууль болгох ажлын хүрээнд судалгааны чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор ХШУИС-ийн Хүрээлэн Буй Орчин Судлал, Хими Инженерчлэлийн Тэнхимийн “Усны шинжилгээний лаборатори” шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангагдаж ашиглалтад орлоо. Лабораторийн нээлтийн ёслолд МУИС-ийн захирал доктор А. Галтбаяр, МУИС-ийн зөвлөх профессор, Монгол Улсын Гавьяат багш Д. Дорж, МУИС-ийн зөвлөх профессор, ШУ доктор С. Даваасүрэн уригдан ирж, Химийн Тэнхим, Хүрээлэн Буй Орчин Судлал, Хими Инженерчлэлийн Тэнхимийн багш, оюутнууд оролцлоо.

Screenshot 2014-10-31 16.18.07МУИС-ийн болон ШУТС-ийн санхүүжилтээр усны шинжилгээнд шаардлагатай багаж төхөөрөмжийг нэмэгдүүлснээр тус лаборатори одоо цэвэр болон бохир усны чанарын 20 гаруй үзүүлэлтээр химийн болон бактерилогийн шинжилгээ хийж, төсөл болон захиалгат ажлыг гүйцэтгэх боломжтой болж байна.

Screenshot 2014-10-31 16.15.17

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар