МУИС-ийн БТТ-ийн Спорт аэробикийн оюутны шигшээ баг 2014 оны 11 дүгээр сарын 2-нд болсон Улаанбаатар хотын 375 жилийн ойн нэрэмжит аварга шалгаруулах Спорт Аэробикийн тэмцээнд спортын таван төрөлд амжилттай оролцоо.
Тэмцээнд нийт 16 байгууллагын 200 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Эмэгтэй ганцаарчилсан төрөлд ШУС-ийн Шашин судлалын 2-р түвшний оюутан З.Ариунзул мөнгөн медаль, Холимог хосын төрөлд ШУС-н ХУС-ийн 2-р түвшний оюутан Б.Билэгсайхан мөнгөн медаль, Гурвалсан төрөлд ХШУС-ийн 3-р түвшний оюутан Б.Хангал, Т.Бямбадорж, Б.Билэгсайхан нар хүрэл медаль, Стэп аэробикийн төрөлд З.Ариунзул, Б.Билэгсайхан нар хүрэл медаль тус тус хүртлээ. Мөн ШУС-н БУС-н 1-р түвшний оюутан Д.Баярмаа, Бизнессийн сургуулийн ННБ-н 4-р түвшний оюутан С.Солонго, Б.Оюун-Эрдэнэ нар тус тэмцээнд МУИС-аа төлөөлөн оролцсон юм. Эдгээр оюутнууддаа болон тамирчдаа удирдан амжилттай оролцуулсан Д.Түмэнтөгс багшдаа сургуулийнхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.