Гадаад Хэлний Төвийн багш нар орон нутагт ажиллаад ирлээ

Share Button

МУИС-ийн Хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд Ерөнхий суурийн Англи хэлний хичээлийн шинэ хөтөлбөрийн агуулга, аргазүйн танилцуулах сургалтыг МУИС-ийн Орхон, Завхан сургуулийн англи хэлний багш нарт зориулан 2014 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Гадаад хэлний төвийн ахлах багш Ц.Баярмаа, А.Ариунаа нар  Орхон сургууль дээр зохион байгууллаа. Сургалтад Орхон сургуулийн англи хэлний орчуулга судлалын тэнхим, англи хэл заах аргазүйн тэнхим, Завхан сургуулийн англи хэлний багш нар хамрагджээ.

-¦

Энэхүү үйл ажиллагааг Орхон сургуулийн англи хэл заах аргазүйн тэнхимтэй хамтран “Их, дээд сургуулийн англи хэлний сургалтын аргазүйн асуудал” сэдэвт заах аргазүйн семинар болгон өргөжүүлсэн нь сургалтын хөтөлбөрийн зөрүүг арилгах, салбар сургуулиудын багш нарын бүтээлч хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлахад үр дүнтэй ажил болсон, мөн зохион байгуулагч Орхон сургууль сургалтын орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарсан болохыг оролцогч багш нар онцолж, өндрөөр үнэлсэн байна.

д

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар