МУИС-ийн оюутан Хонг Конгод суралцах боломжтой

Share Button

Хонг Конгийн Их Сургуулийн Ерөнхийлөгчийн Ахлах Зөвлөх, Бакалаврын Элсэлт Хариуцсан Захирал Жон Спинкс, Гадаад Харилцааны ажилтан Вариа Борцова нар МУИС-д айлчилж 2012 оны 6 сарын 12-нд хийсэн хамтын ажиллагааны ерөнхий гэрээгээ идэвхжүүлэх талаар санал солилцохоор ирлээ. Зочдыг МУИС-ийг төлөөлж Төгсөлтийн дараах сургуулийн захирал Б.Отгонтөгс, Нийгмийн ухааны салбар эрхэлсэн дэд захирал Ц.Ганболд, Хуульзүйн сургуулийн захирал Б.Тэмүүлэн, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захирал Ш.Нямбаа, ГХХАХ-ийн ахлах мэргэжилтэн Ш.Мэндбаяр, мэргэжилтэн Д.Саранцэцэг, Ц.Уянга нар хүлээн авч уулзсан юм.

10-29 hutulburiin horoo 001

Энэ үеэр Хонг Конгийн Их Сургуулийн зүгээс 2012 оны байгуулсан санамж бичгийн хүрээнд оюутан солилцоог идэвхжүүлэх, хоёр сургуулийн оюутнууд хамрагдах боломжтой хөтөлбөрийг судалж, мэдээлэл солилцох, нөхцөлүүдийг тохирох, уян хатан оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналыг дэвшүүлсний зэрэгцээ Хонг Конгийн ЗГ докторын сургалтыг улсаас санхүүжүүлдэг учраас гадаад оюутан докторын хөтөлбөрт хамрагдах маш өргөн боломжтойг дурдаж энэ талаарх мэдээллийг оюутнууддаа хүргэхийг хүссэн юм.

10-29 hutulburiin horoo 006

Харин МУИС-ийн талаас хоёр сургуулийн санамж бичгийн хүрээнд гадаад харилцаа, оюутан солилцоог идэвхжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн МУИС-ийн сургалтын хөтөлбөр, зуны сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Харилцан санал солилцсоны үр дүнд эдгээр ажлыг бодит болгохоор тохиролцлоо.

Хонг Конгийн Их Сургууль нь 1911 онд байгуулагдсан хамгийн өнө удаан жилийн түүхтэй дээд боловсролын байгууллага юм. Өдгөө 10 салбар сургуульдаа 27 мянга гаруй оюутан, 3300 гаруй багш, судалгаа, сургалт хариуцсан, 3600 гаруй захиргаа техникийн ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хүмүүнлэгийн ухаан, Улс төр судлал, Био анагаахын чиглэл дэх сургалт, судалгаагаараа тэргүүлэгч Азийн шилдэг 3 сургуулийн нэг билээ.

19641_291713543760_7344500_nlanding

University_Hall_(University_of_Hong_Kong)_hall

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар