Экологийн боловсролын төв (ЭБТ)-өөс 11 сарын 4-6-ны өдрүүдэд ЕБС-ийн байгалийн ухааны багш нарт зориулсан “Экологийн орчин үеийн чиг хандлага, түүнийг сургалтад нэвтрүүлэх боломж” сэдэвт мэргэжил дээшлүүлэх, төрөлжсөн сургалтыг зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтад Өмнөговь аймгийн сумдаас ирсэн багш нар зонхилсон юм. МУИС-ийн байгалийн ухааны чиглэлийн, судалгааны ажил, туршлагаараа тэргүүлсэн багш нар болон ЭБТ-ийн мэргэжилтнүүд салбарын сүүлийн үеийн мэдлэг, мэдээллийг оролцогчдод хүргэхийн зэрэгцээ сургалтын хөтөлбөрт тусгагдаагүй ойлголтыг сурагчдад хэрхэн цэгцтэй, сонирхолтой, үр өгөөжтэй байдлаар хүүхдийн оролцоог хангасан хэлбэрээр олгох талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өглөө.
ЭБТ цаашид ийм төрлийн сургалтыг сурагчдын амралтаар тогмол зохион байгуулж, хот, хөдөөгийн олон багшийг хамруулахыг зорин ажиллаж байна.