Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.
- Олон улсын төслийн зарлал, судлаачийн хайлтын COS (Community of Science) системийг 60 хоногоор нээлээ. http://www.num.edu.mn/getposts.htm?ptype=3&pid=4
- Шинээр боловсрогдож байгаа “Монгол Улсын Их Сургуульд профессор, багш ажиллуулах журам”-ын төслийг танилцууллаа. Журмын төслийг хэлэлцэх хурал 11 дүгээр сарын 11 болох тул саналаа raduate@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү. http://www.num.edu.mn/getposts.htm?ptype=7&pid=2
- МУИС-ийн оюутан Хонг Конгод сурах боломжтой–Хонг Конгийн Их Сургуулийн Ерөнхийлөгчийн Ахлах Зөвлөх, Бакалаврын Элсэлт Хариуцсан Захирал Жон Спинкс, Гадаад Харилцааны ажилтан Вариа Борцова нар МУИС-д айлчлах үеэрээ Хонг Конгийн Их Сургуульд гадаад оюутан докторын хөтөлбөрт хамрагдах маш өргөн боломжтойг дурдаж энэ талаарх мэдээллийг оюутнууддаа хүргэхийг хүслээ. https://news.num.edu.mn/?p=21048
-
МУИС-ийн сургалтын журмыг шинэчлэх ажил эхэллээ. https://news.num.edu.mn/?p=21092
-
“МУИС-ийн оюутнууд Европын их, дээд сургуульд суралцах боломжийг танилцуулах нь” уулзалт боллоо-Эрасмус Мундус AREAS+ нь Зүүн Өмнөд Азийн 10 их дээд сургууль, Европын 10 дээд сургуулийн хамтарсан түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй төсөл юм. Европын оюутнууд Азиин сургуулиудад, Азийн оюутнууд Европын сургуулиудад суралцах бөгөөд МУИС-ийн бакалавр, магистрт суралцаж байгаа оюутан болон ажилтан, албан хаагчид европын сургуулиудад тэтгэлгээр суралцах боломж нээлттэй ажээ. http://www.num.edu.mn/getposts.htm?ptype=7&pid=1
- МУИС-ийн Экологийн боловсролын төв (ЭБТ)-өөс 11 сарын 4-6-ны өдрүүдэд ЕБС-ийн байгалийн ухааны багш нарт зориулсан “Экологийн орчин үеийн чиг хандлага, түүнийг сургалтад нэвтрүүлэх боломж” сэдэвт мэргэжил дээшлүүлэх, төрөлжсөн сургалтыг зохион байгууллаа. http://www.num.edu.mn/getposts.htm?ptype=1&pid=4