Бүгд найрамдах Колумби улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тито Саул Пинилья МУ-ын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өчигдөр гардуулсан билээ. Уулзалтын үеэр МУИС, Колумбийн үндэсний их сургуулийн хооронд харилцан, оюутан солилцооны ажлыг хөгжүүлэх талаар дурджээ. Үүний хүрээнд элчин сайд Тито Саул Пинилья өнөөдөр МУИС-д зочилж Испани хэл, соёл болон аялал жуулчлалын чиглэлээр солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхааран ажиллах төдийгүй цаашид энэ салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.